Журнайн Нүрзэд: Хөх Монголын сор болсон Соркуктай цэцэн хатан

December 10, 2010 1 comment

Судлаач миний бие хоёр жилийн өмнөөс Хөх Монголын сор болсон Соркуктай цэцэн хатны айлдвар болох Журнайн Нүрзэд агсны “Алтан дээд гэрээ” номыг судлах болсон юм. Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан Их эзэн Чингис хааны отгон хүү Толуй эзний гал голомтыг манасан Соркуктай цэцэн хатан өөрийн хуу Мөнхийг 1251 онд Их Монголын хаан ширээнд залах ёслол дээр “Хаантан минь одоо та яах ёстой билээ” гээд:

1. Нүүхүйн ухаанаар засаг барихыг мэдэх уу?
2. Наран мэт ээж, аадар мэт мохоож чадах уу?
З. Иргэн булхайн дурыг татаж Газар, Өтүгэ, Аадар, Наран, Хөх Монгол богд таван төгс эрдэнээр сууж сэрэх уу?
4. Хорин нэгэн шинж төгс хаан эрдэнээр сууж сэрэх уу? хэмээн асууж тэртээ нэгэн цагт Өгөөдэй хааны хатан Дөргөнэ Арабын Аламат Исламанд өгч харьд цөлсөн Монголчуудын төр жолоодох ухааны охь болсон “Алтан дээд үнэний хэлмэл”, “Хөх үнэний хэлмэл”, “Зөв хөгжил бүтээх үнэний хэлмэл”-ийг билгээрээ нэгэн цогц болгож “Алтан дээд гэрээ”-г бичиж мартахын үүдийг үүрд хааж Мөнх хаанд гардуулсан билээ.

Энэхүү ухаант хатан одоогоос 800 жилийн тэртээ өнөөгийн Монголчуудын дүр төрхийг нүдээр харсан мэт, бидний дунд одоо ч амьдарч байгаа мэт тод томруун дүрслэн харуулсан байна.

Одоо яг энэ цаг дор тэнгэрийн хөх тамгатай монгол хун бур:
1. Гал голомт болсон эх орноо;
2. Өвөг дээдсийн цусаар гагнагдсан газар шороогоо;
З. Монгол улсын өнө мөнх оршихуйн үндэс, иш, цоморлиг болсон ард түмнээ өмөөрөн босоо зогс! хэмээн сургажээ.
.
Хөх өвөг дээдсийн гүн ухаан юутай гайхалтай, юутай шимтэй, юутай сургаальтай билээ. Соркуктай цэцэн хатны хөх Монгол үрсдээ өвөг дээдсээс уламжлуулан дамжуулж үлдээсэн “Алтан дээд гэрээ”нь Монголчуудын тэнгэр ухаан, гүн ухааны сүмбэр оргил юм. “Алтан дээд гэрээ” нь жирийн уншигчид ойлгоход туйлын төвөгтэй бөгөөд ярвигтай. Тийм учраас уншигчдад зориулж номын “Нийгэмээр гутаагдагсадад хэлэх үг” хэмээх бүлгээс хэсэгчилэн авч, уншихад аль болох ойлгомжтой, энгийн үгээр уншигч олон түмэнд хүргэхийг хичээлээ.

Аливаа мэдлэг энгийнээс нарийн, багаас их руу тэмүүлдэг нь зүй тогтол болохоор уншигч олон түмнийг “Алтан дээд гэрээ”-нд шимтүүлэх зорилгоор энгийн ойлгомжтой үгээр илэрхийлэхийг хичээж айлдварын хэсгээс толилуулж буйг шүүмжлэгч, судлаач нар ойлгоно биз ээ. Эдийн засгийн ухааны доктор, судлаач Н. Чулуунбаатар

Ир нь мохсон иргэний нийгмийн арван зургаан гэм

Алтан дээд гэрээг үл мөрдөхүйд үүсэх дарангуйлагчдын арван зургаан нийтийн гэм буй.
Тачир тасартал тамладаг таван гэм байдгийг мэдэж улсаа өмөөрөн босоо зогстугай!
Шорондож, цагдаж, согтууруулж, галзууруулж, ядууруулж таван янзаар тамлахыг хорьтугай!
Монгол ухамсрыг гул болгож, долоон янзаар доройтуулж хорлож магад
Мунхагжуулж, ангижруулж, үжрээж, хөгжүүлж, гуйлгаж, бэлнийг өгч, залхууруулж доройтуулж
Иргүний боловсролыг долоон гэмээр гутааж Ир нь мохсон иргэн болгоно.
Өрсөлдүүлж, дайжуулж, хоосруулж, даяаршуулж хамтын хариуцлагыг үхүүлж
Өөртөө эзэн байх эрхийг нь булааж, булай хүн өөдгүйн боол болгож булхайн идэш болгоно.
Мэддэгийгээ булаацалдаж, булаацалдахын тулд мэдэж бусдыг хохироон цадаж
Цадаж аваад бодно гэвч цадчихваас мартаж, булаан цадах мунхагийг мөрөөдөн
Мэдэхгүйгээ хорлож, хорлох гэж хайж олдог, мэдвэл зохихуй хэмээх юу ч үгүй гул болсон
Мунхаглалаас мунхаглал руу тэмүүлэгч дарангуйлагчид чамд заналтай байна. Тэд бол гайт хүн.
Булаалгаж, хохирч, цуглуулж мэргэшвээс булай хүн. Тэд бол бусдаас аюултай хар хүн
Булааж, хохироож, бусдаар цуглуулуулж мэргэшвээс булхай хүн. Тэд бол өслөх аюултай улаан хүн
Булаацалдуулж, мохоож мэргэшвээс боулигай хүн. Тэд бол тархийг угаагч шар хүн.
Улаан, шар, хар тураалын гурван голомтоор улсыг хорлогч хий өмөн хүн бас буй. Тэд бол хий үймээн дэгдээгч хүн
Зовлонгийн чанга бүгдийг жаргалаар сэтгүүлж, шунаж, эрх мэдлийг хулгайлан
Тарчигийг мөлжиж, баяжиж ядуусын орлогыг чинээлэг рүү гулсуулан хувааж аваад
Өвгөдийн өв, нүүдлийн соёлыг мангас мэт зажилж, сэг зэм болгож гишгээд
Монголчуудыг хүн гөрөөс мэт болгож Ирийг нь мохоон, гэгээн засгийг нь сүйтгэж
Таван тахлаар тамлаж, долоон доороор доройтуулж, дөрвөн янзаар хамтын хариуцлагыг үхүүлж
Толгой дээр чинь олбог засаж, тархийг чинь хоосруулна.
Минж мэтийн амнаас арай ядан мултрахад мангасын ам чамайг бэлэн тосож байдаг.
Тамлаж, доройтуулж, үхүүлдэг арван зургаан гэмийг чамаар үйлдүүлэн мохооно.
Ир нь мохож, тархи нь турагсад хүй элгээрээ хөнөөл тараалгуулж хүн гөрөөс мэт устгах
Нялуун, шулуун, халуун дайныг чамд зарлаж, морьтой, нохойтой чинь Ир нь мохсон иргэн болгоно.
Уул бие чинь хэрээ, хулт цатгахад зориулагдах цагт ч Алтан дээд гэрээг хүсвээс хөх Монгол бадарна.
Тэсэж магад гарах чадвар болох Ирийг Алтан дээд гэрээ хурцална
Ард түмний Ир нь амьдрахуй бөгөөд түүнийг Алтан дээд гэрээг хэрэгжүүлэгч Их засаг ирлэнэ
Иргэний Ир нь хөх Монгол ухамсар, Эр нь эзэн-Чингис хааны долоон дээд эцгийн Өв их ухаан, Тархи нь Тэнгэр ухаан билээ.

Тамлах таван гэм

1. Хөх Монголыг шоронгоор тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал, шорон нь гэмээс амин эхтэй.
Олз баялагыг нь дарангуйлагчид чинээлэг рүү гулсуулж гэмийг үйлдүүлж, шоронд зэм өгч
Олхиотой бүгдийн Ирийг мохоож, оюун ухааныг хоосруулж, Эрийг үхүүлж, төрийг тараана.
Хөх Монгол ухамсарыг халж, хамтын хариуцлагын сэтгэхүйг хоослоно

2. Хөх Монголыг цагдахуйгаар тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал, цагдахуй нъ гэмээс амин эхтэй
Хамтын хариуцлагын сэтгэхүйг сэг болгож тархийг үнэгүйжүүлээд, гэмээс хамгаалах нэрээр
Дарангуйлагчид олз, баялагийг чинь тархийг хоослогч булхай руу гулсуулан төлбөр авч шүдийг чинь мөлжөөд
Өөртөө эзэн байх боломжийг чинь цагдахуйгаар сольж мунхагжуулж бас мохооно
Булхай нар Алтан дээд гэрээг зөрчиж цагдахуй хэмээх гэмийг завшина.

З. Хөх Монголыг согтууруулж, тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал согтууруулах нь гэмээс амин эхтэй
Эрүүл тархи эвдэрдэггүйг мэдсэн булхай нар сархадыг дээдэлж, согтууруулах болно
Солиорлыг чинь завшиж, олз баялагыг чинь булхай руу гулсуулан хулгайлж завшаад
Өөртөө эзэн байх Эрийг үхүүлж, Ирийг мохоож Алтан дээд гэрээг зөрчинө.

4. Хөх Монголыг галзууруулан тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал, галзууруулах нь гэмээс амин эхтэй.
Галдан түйвээхээс өөр мэдэх юмгүй болтол нь оюун ухааныг тураагч булхай нар чамд өслөхийн цагт
Ахуй биеийг чинь тарааж, амин эх, сүүн эх, эрчим эх гурвыгг чинь булхай руу гулсуулна.
Аливаа бодит чанарыг хортой хоосон чанараар тэнцүүлэн олз баялагийг чинь дээрэмдэн завшиж
Мунхаглалыг үнэд оруулж, үндэсний дархлааг галзууруулан Алтан дээд гэрээг зөрчиж
Үр төлийг таслагч хоосон чанараар орон зайг дүүргэж, хэвтэж байгаад цадахыг хүсүүлж
Хөх Монгол ухамсар, хамтын хариуцлагын сэтгэхүй, ахуй биеийг алж галзууруулна.

5. Хөх Монголыг ядуурлаар тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал ядуурал нь гэмээс амин эхтэй
Өлссөн гэдэс бодохын өмнө цадахыг хүсүүлдэгийг мэдсэн булхай өслөхдөө
Аливаа баялагийг сорон ядуурлыг үүсгэж Алтан дээд гэрээг зөрчих болно.
Алтан улсад байсан ийм булхайг ухаант хаан Амбагай сөрөн тэмцэж бодохдоо
“Тумбао” нэртэй зоосон мөнгө хийж ядууст өгч мал ахуйтай болгож өмөөрсөн гэнэ.
Уйгар оронд дарангуйлагчид ядуусын орлогыг хулгайч руу гулгуулж хуваан идэхийг
Чингис хаан мэдээд “Тэн их” нэртэй зоосон мөнгө хийж үгээгүй, тарчиг ядууст өгсөн
Чингис хааны мэх ойчсоныг мэдсэн булхай нар омогшиж өөртөө найдаад
Булхай руу орлогыг гулгуулж хулгайлан ядууруулж өлсгөөд,
Ядуусыг цадахын тулд насаа бардаг болгож
Алтан дээд гэрээг ядууруулахаар зөрчинө.

Монгол улсын үндэсний аюулгүй байдал алдагдсан уу?

December 5, 2010 2 comments
Монгол Улсын Их Хурлын 2010 оны
48
дугаар тогтоолын хавсралт

Эх сурвалж : http://www.president.mn/mongolian/node/1204

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын

үзэл баримтлал

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Үндэсний аюулгүй байдал

1.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ.

Энэ хуулийн агуулгаас Монгол улсын үндэсний аюулгүй байдал 100%  алдагдсан гэж үзэж байна.Өөрийн үзэл бодлоо  өнгө ялган бичив  S.Bataa
 

1.1.2.Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал!!!, үндэсний эв нэгдэл!!!, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал!!!, экологийн тэнцвэрт хөгжил!!! багтана.
Монгол улс өнөөдрийн байдлаар үндэсний язгуур эрх ашиг сонирхолоо цөөхөн хэдэн бизнесмэн, луйварчидад алдаж, Монголын ард түмэн эх орондоо адлагдаж, олон ургалч үзэл, олон намын үзэл суртал, олон  шашны болон эрх ашигт хуваагдаж үндэсний эв нэгдэл үгүй болж, үндсэн хууль нь луйварчдаа өмгөөлж, хаацайлж, эдийн засгийн хувьд гадны 100% хараат болсон. Мөн газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүнсний аюулгүй байдал, удмын сангийн аюулгүй байдал, оюун санааны нэгдэл байдал бутарч үгүй болж Монгол үндэстний зүрх  итгэл болсон Монгол улс аюулгүй оршин тогтнох эрх зүйн орчингүй болж байна.Энэхүү хуулийг дөнгөж саях сэтгэж баталж, мөн хэрэгжүүлж эхлэх гэж түмэн цагийг алдахаас өмнө урьдчилаад аюулын харангыг жирийн иргэн би дэлдэж байна. Өнөөдөр Монгол улсын иргэдийн дийлэнх суурьшин амьдарч байгаа Улаанбаатар хотын агаар гамшгийн төвшинд хүрч, мөнгөн ус, цианит натри-нд хөрс шороо гол  нь хордон бохирдож ирээдүйн Монгол улсын иргэд хүүхдүүд амьсгалын замын, арьсны, удамшилын өвчнүүдээр өвчилж байна.Гэмт хэрэг, осол аваарийн тоо алдагдлаа. Ид үржих насны энэ улсыг авч явах насны Монгол залуус эх орноосоо дайжиж байна. Дайжиж зугтах боломжийг нь улсын их хурлын гишүүд уралдан амлаж бий болгож байна.Нэг гадагш гарч байгаа хүний цаана гэр бүл үр хүүхэд нь хоцорч байна. Монгол улс алтны халууралд автаж мөнгөний төлөөх эрх мэдлийн төлөөх цусгүй дайнд Монгол улсын тусгаар тогтнол илтэд ганхаж оршин тогтнох үндэс сууриа алдаж байна!

1.1.3.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байдлыг хамгаалан бататгах нь үндэсний аюулгүй байдлыг хангах анхдагч нөхцөл мөн.

1.1.4.Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн.
Энэхүү аюулгүй байдлыг хангах баталгааг улс төрчид нь зөвхөн хувийнхаа эрх ашиг сонирхолын тулд ашигласнаар төр нь өөрөө ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж хүний эрх , эрх чөлөө дээд зэргээр зөрчигдөж ардчилалын үнэн өнгө төрх алдагдаж үгүй болов.

1.1.5.Монгол Улсын төр, нийгэм, иргэний аюулгүй байдал харилцан уялдаатай хангагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал баталгаажна.

Монгол улсын төрийн нэрээр хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн эрх ашгийг, бизнесийг хамгаалж иргэний аюулгүй байдалыг санаатайгаар үгүй хийж төр нийгэм, иргэний харилцан уялдааг харилцан итгэлцлэлийг үгүй хийж байна.

1.1.6.Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн.
Энэхүү дархлааг даярарчлал, ардчилалын нэрээр халхалсан гадаад дотоодын дайснууд устган үгүй хийж үнэн түүхийг гуйвуулж, Монгол үндэстний бахархал омогшил итгэлийг үгүй хийж, соёл, өв уламжлалыг харийнханы хөлд дэвсэж ,өөрсдөө үл сэргээн мартагнуулж харийн шашин, харийн үзэлд бодол уусч байна.Монгол үндэстни ирээдүй өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй бусдыг биширч өөртөө итгэл алдан өөрийгөө голж хүмүүжиж байна.!!!

1.2.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим

1.2.1.Эх оронч үндэсний үзлийг дээдлэх
Эх оронч үзлийг бий болгох, суулгах оюуны хөрс бол Монгол сэтгэлгээ Монгол хэл, бичиг юм. Хоосон дээдлэх бол оргүйтэй адил.

Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно.
Монгол улсын төрийг удирдаж байгаа эрхэмүүдээс эхлээд Монгол улсын, Монгол үндэстний үнэт зүйл бүрийг харийнханд уралдан худалдах сэтгэлгээ хар тахал тархаж байна. Алтны төлөөх халуурал, ашигт малтмалын төлөөх халуурал Үндэстэнээ, улс эх орноо гэх сэтгэлийг ирээдүй хойч үеээ гэх сэтгэлийг үгүй болгов!!!
Ашигт малтмалын хараал гэж энэ буюу!!!

1.2.2.Төр, иргэний хамтын ажиллагаа

Үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүрэг мөн. Иргэдээ аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломжоор хангах, хамтран ажиллахад төр онцгой анхаарна.
Төр анхдагч үүргээ умартаж иргэдээ аюулгүй байдлын асуудлаар дарамталж, зөвхөн эрх баригч намуудын, тэдний удирдагч нарын төлөө үйл ажиллагаа явуулж байна.

1.2.3.Аюулгүй байдлын бодлого цогц байх

Монгол Улсын “оршин тогтнохуйн аюулгүй байдал”, “эдийн засгийн аюулгүй байдал”, “дотоод аюулгүй байдал”, “хүний аюулгүй байдал”, “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал”, “мэдээллийн аюулгүй байдал” харилцан уялдаатай хангагдсанаар үндэсний аюулгүй байдал баталгаажна.
Энэхүү баталгаа 100% алга болсон.
Аливаа зүйл физикийн хуулиар нэгэн цул нэгдмэл байж оршин тогтноно. Монгол улсыг нэгэн цул нэгдмэл байлгах зүйл бол Монгол үндэстний эв нэгдэл билээ.Монголчууд эвтэй байхдаа л хүчирхэгжиж хөгждөг.
Монгол хүний ауюлгүй байдал олон хүчин зүйлсээс алдагдаж Монгол эх орондоо Монгол хүн эрх чөлөөт, эрүүл, тайван амьдрах эрх зүйн орчноор дутагдаж харьд дүрвэж зугтаж байна. Монголдоо үлдсэн хүмүүс нь эрүүл мэнд, ауюлгүй байдлаараа хохирч үнэний эрэлд цөхөрч худал хуурмаг, зальхай булхайд идүүлж байна.
Мэдээлэл, хэвлэл сонин бүгд эрх баригчидад, луйварчин дээрэмчидэд худалдагдаж, дарамтлуулж тэдний эрх ашгийн төлөө үйлчлэх болсон.

1.2.4.Мэдлэгт суурилах

Аюулгүй байдалд хандах хандлага, түүнийг хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна.
Энэхүү дүн шинжилгээг хийчих боловсон хүчин Монгол улсын хэмжээнд байхгүй, эсвэл байгаа ч авч хэлэлцэхгүй байна. Хэрэв үнэн зөвөөр дүн шинжилгээ хийж чадвал Монгол улсад Онцгой байдал зарлаж Улаанбаатар хот гамшгийн төвшинд хүрснийг илчлэх ёстой.

1.2.5.Бодитой хандах

Болзошгүй аюул, сорилтыг бодитой тодорхойлж, тэдгээрийг гэтлэн давахад хязгаарлагдмал нөөц, боломжийг үр дүнтэй дайчилна.
Энэхүү хязгаарлагдмал нөөцийг  луйварчин, эх орноо худалдаж байгаа хүмүүсийг илчлэн устгахад зориулах ёстой. Тэдний хийж байгаа үйлдэл нь Монголын   нийгэмд учруулж байгаа хохирол нь таамаглахын аргагүйд хүрч улс үндэстний урвагчид тооцогдох хэмжээнд хүрсэн. Урвагчид бүх улсын хуулиар бүх насаар хорих эсвэл, цаазаар авах ял оногдоно.

1.2.6.Даяаршлын хүчин зүйлийг харгалзах

Даяаршил улс үндэстний бусдаас хамаарах эмзэг байдлыг нэмэгдүүлж, нөгөө талаас гадаад нөөц боломжийг ашиглан үндэсний ашиг сонирхлоо хамгаалж бататгах боломж олгож байна.
Даяаршилын сайн муу талыг нийгэмд дутуу , буруу ойлгуулснаас Монгол цус, генийн бодлого алдагдаж асар хурдацтай эрлийзжиж, үзэл санаа самууран холилдож Монгол хүн Монголоо танихгүй болтлоо өөрчлөгдөж байна. Монгол хүнгүй, Монгол хүн цөөнх болсон Монгол улс гэж байж боломгүй.

ХОЁР. МОНГОЛ УЛСЫН Үндэсний аюулгүй байдлын

гадаад орчин, тулгамдаж байгаа сорилт, эрсдэл

ГУРАВ.ҮНДЭСНИЙ аЮУЛГҮЙ БАЙДЛЫН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ, ХАНГАХ арга зам

3.1.Оршин тогтнохуйн аюулгүй байдал

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах нь оршин тогтнохуйн аюулгүй байдлын үндэс мөн.
Энэхүү үндсийг Монголчууд бид өөрсдөө хулгайч луйварчдыг мэдсээр байж сонгон таслуулах гашуун тавиланг амсаж байгаа билээ. Өнөөдөр маргаашийн арав хорин цаасаар үр хүүхэд , ач зээгийнхээ хувь заяагаар тоглосон өчүүхэн сэтгэлт таныг үеийн үед үр хойч нулимж харааж амьдарна гэдэгт итгэж байна. Хараал идсэн гуйлгачин сэтгэлгээ, харалган бодол, хоосон мөрөөлдөлөө автахгүй байж эх орон үр хойч эцэг дээдсийнхээ өмнө хүлээх сүүлчийн боломж дээр алдахгүй байх ариун үүргээ ганц олдох сүүлчийн боломжоо алдахгүй байхыг хүсье!
3.1.1.Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал

3.1.1.1.Төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ. 
Үндэсний ашиг сонирхолыг дээдлэж Монгол үндэстнээ мартахгүй байх, түүндээ хандсан бодлого яаралтай явуулах шаардлагатай байна.

3.1.1.2.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Дипломат үйл ажиллагаа гэдэг бол бол аль нэг том гүрний эрх ашгийн төлөө үйлчлэх бодлого биш гэдгийг УЙХ-н эрхэм гишүүдэд сануулсугай.

3.1.1.3.Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ.

Энхийг эрхэмлэсэн гадаад бодлого гэдэг нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөө Монгол туургатнаа Орос хятадад хандивласан , түүнээ хүлээн зөвшөөрсөн бодлого байж таарахгүй .

3.1.1.4.ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ.
Монгол улс үндсэндээ Орос Хятадтай биш Монгол туургатантайгаа хиллэдэг. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх цаг нь ирсэн.

3.1.1.5.“Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Монголын гуравдагч хөрш бол Монгол туургтаны нэгдмэл байдлыг дэмжигч улс гүрэн үндэстэн байх ёстой.

3.1.1.6.Хөрш хоёр орон, АНУ, НАТО-гийн гишүүн орнууд, Европын Холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

Энэхүү олон талын хамтын харилцааг хүчний байгууллагууд буруугаар ашиглан Хятадын колониос оргон зугтан ирсэн Монгол хүнийг Монгол газар нутгаас баривчилж байгаа нь түүхэнд хар толбо суух алдаа болж байна.

3.1.1.7.Монгол Улсын олон улсын аюулгүй байдлыг баталгаажуулах асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолуудын үзэл санааг хэрэгжүүлэх чиглэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.
Идэвхтэй хамтран ажиллах нэрээр орж ирсэн тусламж дэмжлэгийг зөв газартаа зарцуулах нь чухал!!!

3.1.1.8.Ази, Номхон далайн бүс нутаг Зүүн Ази, түүний дотор Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм бий болгоход чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлого, үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж оролцоно.  
Эдгээр бүс нутгийн орнуудын бодлого үйл ажиллагааг дэмжих биш харин түүнтэй уялдсан Монгол үндэстнийхээ эрх ашгийг дээдэлсэн бодлогыг боловсруулж оролцох хэрэгтэй

3.1.2.Хил хязгаар, нутаг дэвсгэрийн халдашгүй, бүрэн бүтэн байдал

3.1.2.1.Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах зарчимтай уялдуулан Монгол Улсын газрын сангийн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоно.
Мөн Монгол үндэстний газрын сангийн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоо, дүрвэгчийн асуудал, ажиллах хүч, гадаад иргэдийн асуудлыг шинээр бий болгох хэрэгтэй.
3.1.2.2.Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах, зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгон хөгжүүлнэ. Улсын хилийн хамгаалалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, урамшуулах бодлого явуулна.
Үнэндээ хил давсан малын хулгайгаа ч зохицуулж чадахгүй, шийдэж чадахгүй өдий хүрснээс жишээ нь л гэхдэ увс аймгийн хил дагуух хэд хэдэн сумын нутагт бод мал ор үгүй болсон!!!

3.1.2.3.Гаднын дүрвэгсэд олноор хил даван орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрх зүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авна.
Гаднын дүрвэгсэд олноор хил зөрчиж биш, хуулин дагуу орж ирж Монгол нутагт суурьшиж байгаатай холбоотой хүчтэй үйл ажиллагаа явуулах цаг нь болсон.Бидэнд тийм бодлого үйл ажиллагаа явуулж байсан түүхэн туршлага бий!!

3.1.2.4.Хилийн хамгаалалт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд мэдээллийн нэгдмэл, шуурхай байдлыг баталгаатай хангах зохион байгуулалт, техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.
Өрөм дотроосоо өтдөг. Орж ирэх гэж байгаатай тэмцэхээс гадна орж ирсэнтэй нь сайн тэмцэх хэрэгтэй.

3.1.2.5.Хил орчмын бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхдээ үндэсний нэгдмэл ашиг сонирхлыг дээдэлж, Монгол Улсын бүрэн эрхт байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататгах зарчмыг үндэс болгоно.

3.1.2.6.Хил дээр боомт нээх, хаах, боомтын ажиллагааны горимд өөрчлөлт оруулах асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ.

Яагаад гэвэл тэдний эрх ашиг бизнесээс хамарах учраас!!! Нутгийн иргэдийн санал эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй

3.1.2.7.Хилийн дагуух орон нутгийн хөгжлийн бодлого, гадаад харилцаа нь төрийн нэгдсэн бодлогод захирагдана.

3.1.3.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал

3.1.3.1.Монгол Улсын хүн амын өсөлтийг дэмжиж, монгол хүний хөгжил, амьдралын чанарт дэвшил гаргана.
үнэндээ энэ бол эсрэгээр байгаа.Өнөөдөр монгол улсад Монгол эр хүнд, залуу гэр бүлд, нялх үрсэд хандсан ямар ч бодлого байхгүй.Харин эсрэгээр бодлого зөндөө биагаа.Гэр бүл салгах, харь газар цөлөх , амьдрах эрүүл, тайван орчиноор шахах гэх мэт

3.1.3.2.Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа иргэддээ эх орондоо эргэн ирж ажиллаж, амьдрах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
Энэ бол хоосон мөрөөдөл.Өндөр хөгжил дэвшил шударга ёс, хүний эрх, эрх чөлөө дээдлэгдссэн газраас тэгээд зүгээр л хүрээд ирэх үү? Хэрэв одоо очвол одоо төрд байгаа улс төрчид, луйварчидад уусч, худалдагдаж тэдний нэг болно.Үгүй бол тэдэнд шахагдаж хавчигдана.

3.1.3.3.Гадаадад төрж тухайн улсын иргэний харьяалалтай болсон иргэд, тэдний үр хүүхдэд Монгол Улсад зорчих, оршин суух, суралцах, ажиллаж амьдрах, даатгалд хамрагдах таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Хоёрдмол харьяалал үүсч, төрөөс иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах баталгаа алдагдахаас сэргийлнэ.
Гадаадад төрж өссөн Монгол залуус цоо шинэ хүчирхэг оюунлаг залуус болж байгаа нь сайн хэрэг боловч Монголоо гэх сэтгэл, сэтгэлгээгээр дутмаг байгаа нь харамсалтай.Монгол хэлээ мартсан, мэддэггүй хүүхдүүд залуус маш ихсэж байна.

3.1.3.4.Цус ойртолтыг багасгах, архидан согтууралт, мансууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулна.
Цус ойртолтыг багасгах биш бүүр байхгүй болгох, архидан согтуурал, мансууралтай тэмцэх ажлыг маш эрчимтэй богино хугацаанд хүчтэй хийх хэрэгтэй.
Үүнээс гадна цацраг идэвхт бодис, мөнгө ус, цианит натрийн хэрэглэгээг зогсоож Монгол газар нутгаа , Монгол ген, удмын сангаа найдвартай хамгаалах чухал болоод байна.Энэ аюулын төвшинд хүрээд удаж байна.

3.1.3.5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшинг хадгалж, бүртгэл, мэдээллийн тогтолцоо, эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.
Энэ асуудал маш ноцтой төвшинд хүрсэн.Харин Монгол туургатандаа нааштай хандах цаг нь болсон.

3.1.4.Соёл иргэншлийн аюулгүй байдал

3.1.4.1.Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ном, сурах бичиг, кино урлагийн бүтээл туурвилыг онцгойлон урамшуулж, биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлнэ. Дэлхийн Монгол судлалын төвийг Улаанбаатарт байгуулж монголч эрдэмтдийг судалгааны ажлуудад татан оролцуулах, бусад оронд салбар байгуулах ажлыг зохион байгуулна.

Монголын түүхийг гуйвуулж бичсэн нэгнийг төрийн шагналаар шагнаж, Монголын түүхийн үнэт зүйлс болох хөшөө барималыг хүрэлдэх нэрээр устгаж, үнэгүйдүүлж, түүхийн архелогийн олдвор, эд өлгийн зүйлийг хятад руу зөөж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Одоо Монголд байгаа шарын шашин бол Монгол сэтгэхүйг устгаж, Монгол уламжлал зан заншилыг уусгаж үгүй хийж байгааг онцгой анхаарч судлаж тодорхой хэмжээний хязгаарлалт хийх хэрэгтэй!

3.1.4.2.Монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ.
Маш зөв! Гэхдээ хэрэгжүүлэх эсэх нь эргэлзээтэй!!

3.1.4.3.Хүүхэд, залуучуудад түүх, соёл, зан уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх ажлыг нийгэм, гэр бүл, боловсролын тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлнэ.
Маш сайн. Монголын түүхийг сурч мэдсэнээр Монгол хүн урамшиж эх орон үндэстнээрээ бахархаж хүмүүжих ёстой. Тийм болохоор маш болгоомжтой хандаж
Ч.Далай, Г Сүхбаатар мэтийн Монголын түүхийн төлөө нэгэн амьдралаа зориулсан алдарт хүмүүсийн ном зохиол, судалгаан  дээр суурилах хэрэгтэй

3.1.4.4.үндэсний ёс заншил, соёл урлагийн нэртэй төлөөлөгчид, ардын авьяастнуудын уйгагүй хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх, алдаршуулах, эрдэм авьяасыг нь өвлүүлэх бодлого, үйл ажиллагааг төрөөс хэрэгжүүлнэ.
Монгол үндэстний болгож өргөжүүлэх цаг нь ирсэн

3.1.4.6.Дэлхийн бусад орон, түүний дотор гуравдагч хөрш орнуудтай соёлын салбарт өргөн харилцаа хөгжүүлж, дипломат төлөөлөл, иргэдээрээ дамжуулан монгол үндэстний соёл, түүхийг дэлхий дахинаа сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.
Монгол туургатануудтайгаа  хамтрах хэрэгтэй

3.1.4.7.Түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гарахаас сэргийлэх, хилийн чанад дахь монгол соёл иргэншлийн өвийг сурвалжлан олох, судлах, эх орондоо эгүүлэн залах, сэргээн засах чиглэлээр иргэдийн санал, санаачилгыг дэмжиж, гадаад оронтой идэвхтэй хамтран ажиллах эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ авна.
Мөн түүхийн холбоотой булш бунхан, хиргэсүүр, хөшөө дурсгал хууль бусаар ухаж дээрэмдэхийг таслан зогсоож хамгаалах хэрэгтэй.

3.1.4.8.Уламжлалт Бурханы шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ.
1-рт Монголын уламжлалт шашин биш
2-рт Одоо байгаа шарын шашин бол дээрх үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагааг явуулж байна.

3.1.4.9.Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурханы шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ.

Монгол үндэстний Монгол хүний оюун санаа, сэтгэлгээг бий болгох мөнх тэнгэрийн шашин шүтлэгийг дэлгэрүүлэх сурталчилах хэрэгтэй!!!

3.2. Эдийн засгийн аюулгүй байдал

Эдийн засгийн аюулгүй байдал алдагдсан!!! Маш ноцтой төвшинд хүрсэн.Сонгуулийн амлалтууд, луйварууд, хээл хахууль, мөнгө угаалт, бохир наймаа нь  эдийн засгийг улам бүр дарамталж доройтуулж гадны хараанд улам бүр атгуулж байна.
Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлогын суурь бол Монгол хүний оюуны үнэлэмж!!! Монгол хүний оюуны санааны үнэлэмжийг бий болгох зүйл бол стандартчилагдсан өндөр боловсрол мэдлэг туршлага юм. Мөн Монголоо гэсэн сэтгээнд суурилсан ажиллах хүч, оршин тогтнох хүсэл, эв нэгдэл эрүүл орчин, эрх чөлөө мөн!!! Монгол үндэстний эрх ашгийг хамгаалсан түүнд үйлчилсэн ямар ч бодлого хууль Монгол үндэстнийг хөгжил өөд хөтөлж, оршин тогтнох үндэс суурь болно. Төрийг хулгайч луйварчид, улс үндэстнээс урвагчид, хоосон толгойтнуудаас цэвэрлэж байж энэхүү хууль дүрэм хэрэгжинэ.Тэрнээс биш  бараг мөр бүрт засвар нэмэлт залруулга хийх хэрэгтэй болж байна.Үнэнд ганц зам хөтөлж төөрөгдөлд түмэн зам хөтөлдөг буюу!!! Монгол үндэстний язгуур эрх ашиг дор нэгдэж Монгол улс үндэстнээ мандуулах цаг айсуй. Бүгд нэгэн сэтгэлээр хөдөлж нэгэн их үйлсийг эхлүүлэх болтуухай! Мөнх хөх тэнгэр ивээх болтуухай. Ингээд эрхэм гишүүдийн баталсан хуулийг цааш нь нэмэлт засваргүйгээр уншина уу!
Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл мөн.

Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтална.

3.2.1.Эдийн засгийн олон тулгуурт бүтэц

3.2.1.1.Эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхийг бүрдүүлж, тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгоно.

3.2.1.2.Хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад стратегийн ач холбогдолтой эрдэс баялаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбарыг олон улс, Европын Холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ.

3.2.1.3.Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулна.

3.2.1.4.Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ.

3.2.1.5.Монгол орны цэвэр байгаль, оюуны нөөц, газар зүйн давуу талд түшиглэсэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, агаарын тээвэр, мэдээллийн технологи ашиглан экспортлох боломжтой өндөр өртөг бүхий бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг түлхүү дэмжин хөгжүүлнэ.

3.2.1.6.Боловсролын салбарт олон улсын стандартыг мөрдүүлж, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, хүний хөгжлийг дээшлүүлэхэд чиглүүлнэ.

3.2.1.7.Шинжлэх ухааны шинжилгээ, судалгаа, инновацийг стратегийн ач холбогдолтой салбаруудад төвлөрүүлж, эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлнэ.

3.2.1.8.Өндөр технологийн хөгжлийг дэмжиж, нанотехнологи, биотехнологи, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадавхийг хөгжүүлнэ.

3.2.1.9.Дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж, иргэдээ ажлын байраар найдвартай хангах замаар ядуурлыг арилгах тууштай бодлого хэрэгжүүлнэ.

3.2.2.Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого

3.2.2.1.Үндэсний хөрөнгө оруулагчдын эдийн засаг дахь хувь, оролцоог нэмэгдүүлэх, хамгаалах бодлого хэрэгжүүлж, бизнесээ өргөжүүлэх, олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засгийн аюулгүй байдал, хөгжил дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ.

3.2.2.2.Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална.

3.2.2.3.Монгол Улсын үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулахдаа гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр баримтлах бодлогын зарчим алдагдахгүй байх эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.

3.2.2.4.Гадаадын хөрөнгө оруулалтыг өрсөлдөх чадвар, санхүү, менежментийн үр өгөөжийг дээшлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, урт хугацааны хөгжлийн үндсийг тавих чухал хөшүүрэг, арга хэрэгсэл болгоно.

3.2.2.5.Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

3.2.3.Төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдал

3.2.3.1.Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ.

3.2.3.2.Засгийн газрын авах зээл нь бодит эдийн засгийн салбарт чиглэгдэх бөгөөд эдийн засгийн аюулгүй байдлыг хангасан, зохистой харьцаанд байна.

3.2.3.3.Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох урт хугацааны арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.3.4.Мөнгөний бодлогын үр дүнг дээшлүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах, хөрвөх чадварыг сайжруулж, тогтворжуулна. Дотоодын гүйлгээ, төлбөр, тооцоонд зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтийг хэрэглэж, үндэсний мөнгөн тэмдэгтийн дотоодын зах зээлд эзлэх хувь, хэмжээг зохистой хэмжээнд байлгана.

3.2.3.5.Банк дундын эрсдлийн сан байгуулж, санхүүгийн байгууллагын буруугаас үүдсэн аливаа хохирлыг төр хариуцах зарчмаас татгалзана.

3.2.3.6.Гадаад, дотоод томоохон төлбөр, тооцоо, зээл, аккредитивийн хөдөлгөөнд хяналт тавих, эдийн засаг, санхүүгийн салбарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгаж шийдвэрлэх тогтолцоог хөгжүүлнэ.

3.2.4.Эрчим хүч, эрдэс баялгийн салбарын бодлого

3.2.4.1.Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчилж, түүхий эдийн хавсарга, гадаад, дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын сөргөлдөөний талбар болох, байгаль орчныг доройтуулахаас сэргийлнэ. Уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих хяналтыг сайжруулна.

3.2.4.2.Эрчим хүчний дотоодын гол эх үүсвэр болох нүүрсийг импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, орон нутагт үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байраар хангах зорилгоор өргөнөөр ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хямд эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, 2020 он гэхэд нүүрс болон дотоодын бусад эх үүсвэрээр түлш, эрчим хүчний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.

3.2.4.3.Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгаж, улмаар 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангана. Үнийн хэт хэлбэлзэлд өртөх эрсдэлээс сэргийлж, улсын нөөцийг түүхий нефтээр 6 сараас доошгүй хэмжээнд байлгана.

3.2.4.4.Цөмийн эрчим хүчний салбарыг үндэсний ашиг сонирхол, энхийн зорилгоор ашиглах зарчимд нийцүүлэн хөгжүүлнэ. Цөмийн циклийг хөгжүүлж, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, боловсруулалт, хөрвүүлэлт, баяжуулалт, эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож, бэхжүүлнэ.

3.2.5.Гадаад худалдаа, интеграцийн бодлого

3.2.5.1.Цөөн зах зээл, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт, импортоос хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулна.

3.2.5.2.Гадаад худалдааны алдагдлыг багасгаж, тарифын болон тарифын бус арга хэрэгслийг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зохистой хэрэглэнэ.Стратегийн бараа, түүхий эдээр үндэсний үйлдвэрлэлийг найдвартай хангаж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

3.2.5.3.Нэг орноос худалдан авах бараа бүтээгдэхүүн нийт импортод хэт давамгайлахаас сэргийлэх бодлого баримтална.Түүхий эд бэлтгэл, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн зохиомол хэлбэлзэл, монополь, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулна. Дотоодын үйлдвэрлэл, зах зээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

3.2.5.4.Бүс нутгийн болон олон улсын интеграцид нэгдэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг эдийн засгийн аюулгүй байдал, хөгжлийн шаардлагыг харгалзан, судалгаа, тооцоонд тулгуурлан, шат дараатай, сонголттойгоор хэрэгжүүлнэ.

3.3.Дотоод аюулгүй байдал

Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн.

3.3.1.Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх

3.3.1.1.Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын болон байгууламжийн хэлбэр, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, эрх зүйт ёс, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг тууштай хэрэгжүүлнэ.

3.3.1.2.Нутаг дэвсгэрийн хуваарь, сонгуулийн тогтолцоог үндэсний нийтлэг ашиг сонирхол, улс үндэсний нэгдмэл хөгжлийн зорилгод нийцүүлнэ.

3.3.1.3.Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан аливаа оролдлоготой шийдвэртэй тэмцэнэ. Энэ чиглэлд иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгууль хараат бусаар явагдах нөхцөлийг хангана.

3.3.1.4.Гадаадын аливаа хүчний зүгээс Монгол Улсын сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого гаргахаас сэргийлэх, илрүүлж таслан зогсоох эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бэхжүүлнэ.

3.3.1.5.Хүний эрх, эрх чөлөөг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлж, энэ чиглэлд институц хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулна.

3.3.1.6.Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангана.

3.3.1.7.Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үзэл санааг дээдэлсэн хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлнэ. Шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх эдийн засгийн баталгаа бий болгоно.

3.3.2.Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх

3.3.2.1.Иргэдэд адил тэгш, хүртээмжтэй үйлчилдэг, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх бодлого баримтална. Цахим засгийг хөгжүүлэх замаар төрийн алба, үйлчилгээг иргэндээ хандсан, үр нөлөөтэй, шуурхай, хэмнэлттэй болгоно.

3.3.2.2.Авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангана. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ.

3.3.2.3.Төрийн бодлогын залгамж чанарыг хангах эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлнэ.

3.3.2.4.Бодлогын оновчтой арга, хэрэгслээр дамжуулан эдийн засгийн зохицуулалт хийх төрийн удирдлагын чадавхийг сайжруулна.

3.3.2.5.Төрөөс стратегийн ач холбогдолтой эдийн засгийн салбар дахь зайлшгүй үйл ажиллагаанаас бусад бизнест оролцохыг хязгаарлаж, аж ахуйн шинжтэй чиг үүргүүдийг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлого баримтална.

3.3.2.6.Төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.3.2.7.Төрийн албан хаагчид аюулгүй байдлын мэдлэг олгож, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх, шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, сонирхлын зөрчлийг хуулиар хязгаарлана.

3.3.2.8.Эх орноосоо урван тэрсэлсэн, үндэсний ашиг сонирхлыг хохироосон төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно.

3.3.3.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх

3.3.3.1.Нийгмийн ёс суртахуун, сэтгэл зүйн төлөвшил, үнэт зүйлсийн нэгдмэл байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, зөвшилцлийг хангах суурь болно.

3.3.3.2.Эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх бодлогыг төр, иргэн, хэвлэл мэдээллийн салбар хамтран хэрэгжүүлнэ.

3.3.3.3.Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг бэхжүүлж, улс орон, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил, тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлнэ.

3.3.3.4.Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ.

3.3.3.5.Төв, орон нутгийн бүх түвшинд үндэсний нийтлэг ашиг сонирхол, төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг дээдэлнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт төрийн албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна.

3.3.4.Нийгмийн тогтвортой байдал

3.3.4.1.Ардчилсан тогтолцооны тулгуур болох улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчиллыг дэмжиж, улс үндэстэн хийгээд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлнэ. Үндэсний язгуур эрх ашгийн үүднээс улс төрийн намын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зөвшилцөлд хүрэх механизмыг хөгжүүлнэ.

3.3.4.2.Төрийн бодлого боловсруулах, төрд хяналт тавихад төрийн бус байгууллагын тэгш оролцоо, зөвшилцлийг хангах замаар иргэний нийгмийн төлөвшлийг дэмжинэ. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааны бүтээлч арга, хэлбэрүүдийг хөгжүүлнэ.

3.3.4.3.Хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлж, хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хангана.

3.3.4.4.Нийгэмд хууль ёс, дэг журам, сахилга, хариуцлага суларч эмх замбараагүй байдал бий болохоос сэргийлнэ.

3.4.Хүний аюулгүй байдал

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.

3.4.1.Эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх

3.4.1.1.Нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг бүх шатны боловсролын байгууллага, хэвлэл мэдээллээр дамжуулан хэрэгжүүлнэ.

3.4.1.2.Нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх, бие бялдраа чийрэгжүүлэх орчин, нөхцөлийг хүүхэд, залуучууд, иргэн бүрт хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлнэ.

3.4.1.3.Хүн амын дунд хоол тэжээлийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, зонхилох халдварт бус өвчнөөс сэргийлэн бичил тэжээлийн дутлыг бууруулна.

3.4.1.4.Өргөн тархалттай, шинэ болон сэргэж байгаа халдварт өвчний тандалт судалгааг өргөжүүлж, халдварыг эрт илрүүлэх, тархалтаас сэргийлэх арга хэмжээ авна.

3.4.1.5.Халдварт өвчний нийтийг хамарсан тархалт, гамшгийн үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх эм, тарилга, вакцин, биобэлдмэлийн улсын нөөцийг бүрдүүлнэ.

3.4.1.6.Хорт хавдар болон бусадзонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эрт илрүүлж, оношлох, эмчлэх, осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.

3.4.1.7.Эх нялхсын эндэгдлийг бууруулж, төрөлхийн хөгжлийн гажгийг эрт оношлох арга хэмжээ авна.

3.4.1.8.Хүн амд эрүүл мэндийн анхан шатны багц тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж нийтэд тэгш, хүртээмжтэйболгоно.

3.4.1.9.Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож иргэдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний улмаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаална.

3.4.1.10.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх тогтолцоонд олон улсын стандартыг мөрдүүлж, оношлогоо, эмчилгээний олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ.

3.4.1.11.Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай эмнэлгийн тусламжийг хүн амд шуурхай хүргэх чадавхийг байнга дээшлүүлнэ.

3.4.1.12.Эмнэлгийн хэрэгсэл, эм, вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэл, худалдаа, экспорт, импортод тавих стандартын шаардлага, хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, биотехнологийн цогцолбор байгуулах замаар чанар, аюулгүй байдлыг хангана.

3.4.2.Хүнсний аюулгүй байдал

3.4.2.1.Хүнсний хангамжийн баталгаат байдлыг хангаж, физиологийн зохистой нормд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэйхангах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.4.2.2.Монгол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах техник, эдийн засгийн арга хэмжээ авна.

3.4.2.3.Стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулах урт хугацааны тогтвортой гэрээ байгуулах, гамшгийн үед хэрэглэх стратегийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц, хот, суурин газрын хүн амын хүнсний эрэлт нийлүүлэлтийг тогтвортой байлгах улирлын нөөцийг бүрдүүлэх замаар хүнсний хангамжийн баталгааг хангана.

3.4.2.4.Хүн амыг ундны усаар хүртээмжтэй хангах, чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг өндөржүүлэх арга хэмжээ авна.

3.4.2.5.Хүнсний түүхий эд бэлтгэл, үйлдвэрлэл, худалдаа-үйлчилгээ, хадгалалтын бүх үе шатуудад чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын нэгдмэл тогтолцоог бий болгоно.

3.4.2.6.Мал эмнэлгийн тогтолцоог шинэчилж, малын халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг дээшлүүлж, халдвар, хамгаалал, биоаюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгоно. Монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сортыг хамгаална. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ.

3.4.2.7.Хүнсний чанар, аюулгүй байдлын техникийн шаардлагыг олон улсын стандарттай нийцүүлэн шинэчилж, хяналтын тогтолцоог бэхжүүлэн, олон улсын итгэмжлэлд хамруулах арга хэмжээ авна.

3.4.2.8.Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагаар дамжуулан импортлох тогтолцоог бүрдүүлж, импортын хүнсний бүтээгдэхүүнд чанарын урьдчилсан хяналт, бүртгэлжүүлэлт, баталгаажуулалтын нэгдмэл тогтолцоо бий болгох, импортлох үеийн чанарын баталгаат байдалд эрсдэлийн үнэлгээ хийх замаар чанар, аюулгүй байдлын баталгааг хангана.

3.4.2.9.Нанотехнологи, биотехнологийн эрсдэлийг үнэлэх, хянах, түүний хор хөнөөлөөс хамгаалах арга хэмжээ авна.

3.4.3.Амьдрах орчны аюулгүй байдал

3.4.3.1.Иргэдийн амьдрах, ажиллах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал үндэс болно.

3.4.3.2.Нийслэлийн хүн амын төвлөрлийг тархаан байршуулах зорилгоор дагуул хотуудыг төлөвлөж, нийслэл орчмын бүс нутгийг өндөр хурдны авто зам, эрчим хүч, инженерийн барилга байгууламжаар найдвартай хангаж холбоно.

3.4.3.3.Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг бий болгох зорилтод нийцүүлэн шинэчилж, хот байгуулалтад төлөвлөлтийг хатуу мөрдөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

3.4.3.4.Томоохон хот, суурин газарт агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, ариун цэврийн байгууламжийн бүтээмжийг нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоно.

3.4.3.5.Орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний барилга, инженерийн байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтэд үнэлгээ өгч, 8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх шаардлага хангахгүй барилга, байгууламжийг хүчитгэх, буулгаж шинээр барих зохицуулалт хийнэ.

3.4.3.6.Барилга, барилгын материалын чанар, эрүүл ахуйн стандартыг олон улсын стандартын түвшинд нийцүүлж, чанарын хяналтыг мэргэжлийн холбоод, хөндлөнгийн хяналтын байгууллагаар хийлгэх тогтолцоонд шилжинэ.

3.4.3.7.Амьдрах орчныг эрүүлжүүлэхэд иргэдийн үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлнэ.

3.4.4.Иргэдийг үндэстэн дамнасан гэмт хэргээс хамгаалах

3.4.4.1.Иргэдийн терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалагдах нөхцөлийг сайжруулна.

3.4.4.2.Хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүн худалдах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгож энэ чиглэлд бэхжүүлнэ.

3.4.4.3.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлнэ.

3.4.4.4.Нийгэмд эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.

3.5.Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал

Байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн.

3.5.1.Усны нөөцийн хомсдлоос сэргийлэх

3.5.1.1.Усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын механизмыг боловсронгуй болгож, ашиглагч нь хамгаалах, хариуцлага хүлээх тогтолцоог бий болгож, хүн амын ундны ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.5.1.2.Усны үнэлэмжийг нэмэгдүүлэх, нөөцийг хамгаалах, өсгөх ажлыг санхүүжүүлэх механизмыг тодорхой болгох, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн усны эрэл, хайгуулын зардлыг эргэн төлүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалт хийнэ.

3.5.1.3.Газрын доорх усны нөөцийг шинэчлэн тогтоох усны эрэл, гидрогеологийн зураглалын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж нөөцийг бүртгэлжүүлж мэдээллийн сан, хяналт-шинжилгээний сүлжээ, судалгаа шинжилгээний байгууллагын чадавхийг бэхжүүлнэ.

3.5.1.4.Газрын доорх цэнгэг усны томоохон ордууд, гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад авах, цэвэр усны нөөц бүхий томоохон нуурын сав газарт аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах замаар усны нөөцийг хамгаална.

3.5.1.5.Усны сав газрын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, тухайн сав газрын хэмжээнд экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах боломжтой гадаргын болон газрын доорх усны нөөцийг тогтоож, ашиглалтыг тогтоосон хэмжээнд нь хатуу барина. Аль нэг ашиглагчид давуу эрх олгохгүй байх эрх зүйн зохицуулалт бий болгоно.

3.5.1.6.Хангай, Хэнтийн нурууны усны эх, Хөвсгөл нуур орчмын газрыг Үндэсний парк байгуулах замаар улсын нөөцөд авч, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.5.1.7.Гадаргын усны ашиглалтыг сайжруулах үүднээс томоохон гол, мөрөнд урсацын тохируулга хийж, бороо, цас, мөсний усыг хуримтлуулж нөөцлөх усан санг ууршил багатай, эрчим хүчний нөөц ихтэй бүс нутагт байгуулж, говь, тал хээрийн ууршил ихтэй бүсэд усыг нөөцлөх, дамжуулах далд систем барьж байгуулна.

3.5.1.8.Усны хэмнэлттэй хэрэглээ, технологийг нэвтрүүлэх, ус, эрчим хүчний ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, газар тариалангийн усалгаанд газрын доорх усыг ашиглах болон хүнсний бус үйлдвэрлэлийн салбарт ундны цэвэр усыг ашиглах явдлыг хязгаарлах, хаягдал усыг дэвшилтэт технологиор цэвэршүүлэх, цэвэршүүлсэн хаягдал ус болон саарал усыг дахин ашиглахыг бодлогоор дэмжинэ.

3.5.2.Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын үр дагаврыг бууруулах

3.5.2.1.Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх бодлого тодорхойлох, чадавхийг бүрдүүлэх, уг бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний бүтцийг бий болгох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн механизмыг өргөн ашиглах, бүх талын оролцоог хангах арга хэмжээ авна.

3.5.2.2.Бэлчээр ашигласны төлбөр тогтоох, эзэмшүүлэх, хамгаалах болон нөхөн сэргээххариуцлага хүлээлгэх чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлж, бэлчээрийн одоогийн төлөв байдал, цаашдын хандлагад суурилсан бэлчээрийн даацыг бүс нутаг бүрээр шинэчлэн тогтоож малын тоо толгой, төрөл, сүргийн бүтцийн зохистой харьцааг хангана.

3.5.2.3.Бэлчээрийн нөөц газар, Мэнэнгийн тал, говийн баянбүрд, заган ойг улсын тусгай хамгаалалтад авч тал хээрийн эмзэг бүс нутгийн хөрс, ургамал өөрөө нөхөн төлжих боломжийг бий болгох, хөрсний үржил шим, чийгийг хамгаалах нөөц бололцоо бүрдүүлнэ.

3.5.2.4.Газар тариаланд хөрс хамгаалах, тордох, ойн зурвас байгуулах, усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар тус салбараас үүдэх газрын бүрхэвчийн доройтлыг бууруулна.

3.5.2.5.Бэлчээрийн мал аж ахуй, малчдын ахуй амьдралд шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, уламжлалт сэтгэлгээ, арга хэвшлийг сэргээж, хурдацтай явагдаж байгаа экосистемийн өөрчлөлтийг мэдэрч түүнд тохирсон, дасан зохицсон амьдралын хэв маяг, аж ахуй эрхлэх менежментийн арга барилыг боловсруулж заан сургах, туршин нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон нийтэд хүргэх сургалт, сурталчилгааг өргөжүүлнэ.

3.5.2.6.Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газар, газрын хэвлийг ашиглагч нь хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг үр дүнтэй болгоно.

3.5.2.7.Байгаль орчны боловсролыг олон нийтэд системтэйгээр олгож, газар дэлхий, уул усаа хайрлан хамгаалж ирсэн ардын болон шашны зан уламжлалыг түгээн дэлгэрүүлэх ажлыг сүм хийд, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

3.5.3.Биологийн олон янз байдлыг хадгалах, нөөцийн хомсдлоос сэргийлэх

3.5.3.1.Ой, амьтан, ургамал зэрэг байгалийн нөөц баялгийг судлах, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй цогц байдлаар шийднэ.

3.5.3.2.Байгалийн баялгийн менежментэд экологийн үр дагаврыг нарийн тооцож байх зарчим баримталж хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хангана. Байгалийн нөөц баялгийн экологи-эдийн засгийн үнэлгээг бодитой тогтоож, хохирол барагдуулах хариуцлагын тогтолцоог бий болгоно.

3.5.3.3.Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг 2 хувиар нэмэгдүүлнэ.

3.5.3.4.Мод орлох технологи нэвтрүүлэхийг дэмжих, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж түлшний асуудлыг цогц байдлаар шийдэх, мод, модон бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

3.5.3.5.Нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэнэ. Нэн ховор, ховор амьтан, ургамал болон бичил биетний омог, эд, эсийн өсгөврийн сан байгуулна.

3.5.3.6.Харь зүйлийн амьтан, ургамал, бичил биетнийг нутагшуулахдаа биологийн олон янз байдлын удмын санд өөрчлөлт гарахаас сэргийлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлнэ.

3.5.3.7.Хувиргасан амьд организмтай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, биоаюулгүй байдлыг хангах, эрсдэлийг үнэлэх, хянах чадавхийг бэхжүүлнэ.

3.5.3.8.Байгаль орчныг хамгаалах талаар бодлогын чанартай шийдвэр гаргах, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа ойжуулах, нэн ховор, ховор, ховордож болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах, тарималжуулах, нөхөн сэргээх, хяналт-шинжилгээ хийх ажилд иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, нутгийн иргэдийг түлхүү татан оролцуулах зарчим баримтална.

3.5.4.Хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулах

3.5.4.1.Бохирдуулагч нь төлбөр төлөх, учруулсан хохирлоо барагдуулах хариуцлага хүлээх механизмыг хэрэгжүүлж, бохирдлын эх үүсвэрт хаягдлын хязгаарлалт тогтоож, байгальд халтай, хаягдал ихтэй техник, технологийг хориглож, хог хаягдлыг бууруулсан дэвшилтэт технологийг дэмжинэ.

3.5.4.2.Хил дамжсан агаар, усны бохирдлын асуудлаар олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхийг бэхжүүлнэ.

3.5.4.3.Хог хаягдлаас эрчим хүч, нөөц баялаг, түүхий эд бий болгох технологи бүхий үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож хортой, аюултай хаягдал хуримтлагдахаас сэргийлнэ.

3.5.4.4.Түүхий нүүрсийг дулааны аргаар гүн боловсруулах, хийжүүлэх, шингэрүүлэх замаар эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний цэвэр түлш үйлдвэрлэх, аливаа үйлдвэрлэлийн технологид хэмнэлттэй, дэвшилтэт байх шаардлагыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр дамжуулан тавина. Нар, салхины сэргээгдэх эрчим хүч ашиглалтыг нэмэгдүүлж, цөмийн эрчим хүчийг ашиглана.

3.5.4.5.Химийн хорт болон аюултай бодис, биологийн гаралтай материал, ионжуулагч цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хяналтын чадавхийг бэхжүүлнэ.

3.5.5.Байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах

3.5.5.1.Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.

3.5.5.2.Гамшгийн менежментийн тогтолцоог бэхжүүлж эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлж, чадавхийг бэхжүүлнэ.

3.5.5.3.Байгалийн аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийг тандан судлах, урьдчилан мэдээлэх арга, технологи нэвтрүүлэх, хяналт-шинжилгээний сүлжээний тасралтгүй ажиллагааг хангах техник хэрэгсэл, хүний нөөцийг системтэйгээр бэлтгэж, мэдээллийг хэрэглэгчид шуурхай хүргэх арга замыг боловсронгуй болгон эртнээс сэрэмжлүүлэх чадавхийг бүрдүүлнэ.

3.6.Мэдээллийн аюулгүй байдал

Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн.

3.6.1.Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах

3.6.1.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны хөгжлийг дэмжих, үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал нэн чухал ач холбогдолтой.

3.6.1.2.Нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хязгаарлана. Дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа, мэдээллийг таслан зогсоох, саармагжуулах чадавхийг бий болгож, үл зөвшөөрөх сэтгэхүйг нийгэмд төлөвшүүлнэ.

3.6.1.3.Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах аюулаас хамгаалах, эдийн засаг, нийгмийн чадавхийг сулруулах оролдлоготой тэмцэх чадавхийг бий болгоно.

3.6.1.4.Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл үндэсний аюулгүй байдалд харшилсан үйл ажиллагаа явуулбал үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлаж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харьяалал нь ил тод байх бөгөөд үйл ажиллагаа нь бодитой, тэнцвэртэй, хариуцлагатай байна. Мэдээллийн хэрэгслээр үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчлахыг дэмжиж, гадны шашин, соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой түвшинд хязгаарлана.

3.6.1.5.Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хэмжээний бодлого, эрх зүйн зохицуулалт, стандарт, удирдлага, зохион байгуулалт, сургалтын тогтолцоог бий болгож нийгэм дэх ойлголт, мэдлэгийг төлөвшүүлнэ.

3.6.1.7.Төр, хувийн хэвшлийн байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дэг, эрсдэлийн удирдлага, дотоод аудит, үнэлгээний чадавхийг бий болгоно.

3.6.1.8.Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.

3.6.1.9.Өрсөлдөх чадвартай мэдээлэл, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл, программ хангамжийн үндэсний үйлдвэрлэл болон мэдээллийн аюулгүй байдлын шийдэл боловсруулах ажиллагааг дэмжин хөгжүүлж технологийн хараат байдлыг бууруулна.

3.6.1.10.Мэдээлэл, харилцаа холбооны технологи, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үндэсний суурь болон хавсарга судалгаа, шинжилгээ, сургалтыг онцгойлон дэмжинэ.

3.6.1.11.Кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх, аливаа гэмт хэргийг илрүүлэх, нотлоход тооцоолох хэрэгслийн криминалистик техникийн шинжилгээ ашиглах үндэсний чадавхийг бий болгоно.

3.6.1.12.Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн орчинд сөргөлдөх аюулаас сэргийлэх, кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

3.6.2.Мэдээллийн бүрэн бүтэн байдал

3.6.2.1.Мэдээлэл, мэдээллийн орчин, түүний дэд бүтцэд хууль бусаар нөлөөлөх, өөрчлөх үйлчлэлээс хамгаалснаар мэдээллийн бүрэн бүтэн байдал хангагдана.

3.6.2.2.Төрийн мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд үнэн, бодитой, цаг үеэ олсон, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн санд төвлөрүүлж, эрх бүхий этгээд хамтран ашиглах, солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.

3.6.2.3.Хуулиар зөвшөөрсөн, өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд хувь хүний тухай мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно.

3.6.2.4.Үндэсний мэдээллийн орчин, дэд бүтцийн эмзэг байдлыг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ.

3.6.2.5.Цахим мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хөгжүүлэх, сүлжээ, систем, веб сайтын эмзэг байдлыг бууруулах, адилтган таних бат бэх систем, хортой кодоос хамгаалах удирдлага, өөрчлөлтийн удирдлагыг нэвтрүүлэх замаар дэд бүтэц, харилцаа холбоо, дамжуулалт, хандалтын нууцлал, хамгаалалтыг бүрдүүлнэ.

3.6.2.6.Мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмуудыг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлын дотоод аутсорсингийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

3.6.3.Мэдээллийн нууцлал

3.6.3.1.Мэдээлэл, түүний бүрдэл хэсэгт хууль бусаар хандах, халдах, задрахаас хамгаалагдсанаар нууцлал хангагдана.

3.6.3.2.Төрийн мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг оновчтой болгож, нууц хамгаалалтыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.

3.6.3.3.Төрийн өгөгдөл мэдээллийг ангилж, үнэ цэнийг тогтоох, бүртгэх, хадгалах, дамжуулах, шилжүүлэх, хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож мөрдөнө.

3.6.3.4.Харилцаа холбооны шугам, сувгаас мэдээлэл алдагдах, гадагш урсахаас урьдчилан сэргийлэх, төрийн сүлжээ, өгөгдөл солилцооны хамгаалагдсан дэд бүтцийг байгуулах, утасгүй холбооны аюулгүй байдлыг хангана.

3.6.3.5.Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектод чиг үүрэгт суурилсан хандалтын удирдлага, сүлжээний хяналт-шинжилгээ хийх, халдлагыг илрүүлж таслан зогсоох чадварыг бий болгоно.

3.6.3.6.Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын цахим өгөгдлийг дамжуулах, хадгалахдаа шифрлэлт, тоон гарын үсэг, аюулгүй холболт ашиглана.

3.6.3.7.Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хувийн болон гэр бүлийн нууц, захидал харилцаа, мэдээллийн нууц, нэр төрөө хамгаалах эрх, эрх чөлөөнд халдахыг хориглоно.

3.6.4.Мэдээллийн хүртээмжтэй байдал

3.6.4.1.Хуулиар хориглоогүй мэдээллийг чөлөөтэй хайх, олж авах, үүсгэх, дамжуулах, түгээх эрх, эрх чөлөөг хангах, мэдээллийн дэд бүтэц, түүний бүрдэл хэсэг, үйлчилгээнд чөлөөтэй хандах боломжийг бүрдүүлснээр мэдээллийн хүртээмжтэй байдал хангагдана.

3.6.4.2.Улс үндэстний өмнө тулгамдаж байгаа аюул, заналхийлэл, эрсдэлийн талаар төрийн бодлого боловсруулагчид, нийт иргэн, ард түмэн өргөн мэдээлэл, нэгдмэл ойлголттой байх нь үндэсний аюулгүй байдлыг хангах суурь нөхцөл болно.

3.6.4.3.Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн сан бүрдүүлж, Улсын Их Хурал, орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллага, хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаар өргөн хүрээтэй мэдээллээр хангах механизмыг бий болгоно. Төрийн мэдээллийн нээлттэй нөөцийг бүрдүүлэх ажиллагааг эрчимжүүлж, тэдгээрийг цахим засгийн үйлчилгээнд үр нөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ.

3.6.4.4.Нийгэмд мэдээллийг хүртээмжтэй, түргэн, шуурхай хүргэх мэдээллийн хэрэгсэл, дэд бүтцийн хөгжлийг дэмжиж найдвартай ажиллагааг хангана.

3.6.4.5.Хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, нийгэмд түгээхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

3.6.4.6.Үндэсний мэдээллийн дэд бүтцийн бэлэн байдал, халдлагыг сөрөн зогсох, даван гарах чадварыг бий болгож, тасралтгүй ажиллагааг хангах, сэргээн ажиллуулах төлөвлөлтийг хэвшүүлж, сүлжээний хяналт шинжилгээ, анхааруулгын төв байгуулж, компьютерын онцгой байдлын үед хариу үйлдэл хийх үндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлнэ.

ДӨРӨВ.Үндэсний аюулгүй байдлыг

хангах тогтолцоо

Хурдтай хувиран өөрчлөгдөж байгаа аюулгүй байдлын орчинд үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгахын тулд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгож хөгжүүлэх шаардлага тулгарч байна.

4.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгох зорилт

4.1.1.Төрийн бүх шатны үйл ажиллагаанд үндэсний ашиг сонирхлыг дээдэлж, төрийн анхдагч үүрэг болсон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг чухалчилна.

4.1.2.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог нэгдмэл, үр нөлөөтэй, боловсронгуй болгох чиглэлд шаардлагатай эрх зүй, удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл хийнэ.

4.1.3.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, ажил үүргийн давхцал, хийдлийг арилгаж, харилцан зохицуулалт хийх механизмыг боловсронгуй болгоно.

4.1.4.Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид тавих ёс зүй, мэргэжлийн чадвар, хариуцлага, хууль сахин биелүүлэх шаардлагыг өндөржүүлж, эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг дээшлүүлнэ.

4.1.5.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа бүхэлдээ мэдээлэл, дүн шинжилгээнд суурилсан байх нөхцөлийг бүрдүүлж, аюулгүй байдлаа төр-ард түмний нэгдмэл хүчээр хангана.

4.1.6.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, төрийн холбогдох байгууллага, шийдвэр гаргагчид болон иргэдийг шаардлагатай мэдээллээр цаг тухайд нь хангах, үндэсний аюулгүй байдлын мэдээллийн сан байгуулах ажлыг чухалчилж, түүний бүрдүүлэлт, хамгаалалт, ашиглалтын горимыг шинэчилж хэрэгжүүлнэ.

4.1.7.Аюулгүй байдал, гадаад бодлогын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын чадавхийг бэхжүүлж, төрийн бодлого боловсруулахад тэдний оролцоог нэмэгдүүлнэ.

4.1.8.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог урамшуулж, хамтын ажиллагааны тодорхой арга, хэлбэрийг бэхжүүлж, үр дүнг дээшлүүлнэ.

4.1.9.Гамшиг, гэнэтийн аюул, халдлагатай тэмцэх үндэсний чадавхийг дээшлүүлж, эрсдэлийг бууруулна. Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон төрийн бусад байгууллага онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах бэлэн байдлын түвшинг шинэ шатанд гаргана.

4.2.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцооны бүтэц, удирдлага

4.2.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах үүргийг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Засгийн газар, хууль сахиулах болон тусгай чиг үүрэгтэй байгууллагууд,төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ.

4.2.2.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд нь энэхүү үзэл баримтлалын үзэл санааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж болон эрх зүйн бусад холбогдох шийдвэрээр бэхжүүлж, тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.

4.2.3.Монгол Улсын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж, энэхүү үзэл баримтлалыг чанд мөрдлөг болгож, тэдгээрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.

4.2.4.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, төрийн бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг улс орон даяар уялдуулан зохицуулах чиг үүргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хариуцна.

4.2.5.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны тодорхой стратеги, тактикийг уялдуулан зохицуулж, холбогдох дүрэм, журмыг баталж хэрэгжүүлнэ.

4.2.6.Нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар орон нутагтаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг хүлээнэ.

4.2.7.Холбогдох үүрэг хүлээсэн албан тушаалтнаас тогтоосон хугацаанд ирүүлсэн мэдээ, тайлан болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын шугамаар авсан бусад мэдээлэл нь Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн санг бүрдүүлнэ.

4.3.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоо

4.3.1.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, дүн шинжилгээ хийх, аюулгүй байдлын нөхцөл байдалд үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл боловсруулна.

4.3.2.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга өөрийн хариуцсан чиглэлээрх мэдээ, тайланг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ирүүлнэ.

4.3.3.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн биелэлтэд байнгын хяналт тавьж, үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдалд үнэлгээ өгнө.

4.3.4.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилт, үндэсний аюулгүй байдлын тухайн жилийн нөхцөл байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн жил бүр Монгол Улсын Их Хуралд хаалттай мэдээлэл хийнэ.

ТАВ. БУСАД

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа нь тасралтгүй, хурдтай хувиран өөрчлөгдөх аюулгүй байдлын орчинд нийцэж, шинэчлэгдэн боловсронгуй болж байх шаардлагатай.

Эцсийн эцэст эх орноо гэсэн улс үндэстнээ гэсэн хүсэл сэтгэл л мөнхөд оршино!

Сүүлийн үед интернет веб сайтуудаар эх орноо гэсэн залуусыг харийнхантай нийлж муулагсад ад үзэгсэд хэрээс хэтэрч байна. http://www.alimhan.com, http://www.tansag.net гэх хэдэн зоосны араас хүний оюуны бүтээлийг хумхын чинээ үл бодон өнөөдөр маргаашийн амьдралаа бодогсод шударга үнэн бодит байдлыг үл ойлгож Монголоо гэж яваа эгэлхэн аавын хөвгүүд рүү эрээ цээрээгүй дайрч давшилж байна.Яг л тэд энэ л боломж сиймхийг алдах вий гэсэн мэт дураар аашилж байна. Тэдний интернетээс олсон мэдээлэлүүдийг ТВ-р гарсан эхний өдрөөс эхлээд үзсэн. Тэд ТВ-дээ сонирхолтой мэдээлэл болгож шуугиан дэгдээх л зорилгой энэхүү дүрс бичиглэлийг хийсэн байсан.Үнэндээ тэд эдгээр сайхан залуусыг хуурсан. Тэдний ярьсан хэлсэн үгнээс ядаж 2 гурвыг нь ч орчуулаагүй. Тэд Монгол нацистууд байна гэдгийг харуулах гэсэн болохоос чухам яагаад байх болов гэдгийг хүмүүст хүргэх гэж бодоогүй нь илт байсан. Эдгээр ТВ-үүдийн мэдээлэл дээр дөрөөлж Монголын хэдэн вэбүүдийн цаана байгаа хэсэг бүлэг залууст хэлэхэд та нар Даяар Монгол, Хөх Монгол бүлгэмийн тухай юу мэдэх вэ? Ердөө л хар хувцас, хас тэмдэг, хагас цэргийн зохион байгуулалт… өөр??? Үнэндээ та нар юу ч мэдэхгүй. Яагаад гэвэл та нар энэ залуус шиг тэмцэж чадахгүй. Үзэл санаа, эх орон, улс үндэснийхээ төлөө өөрийнхөө дуу хоолойгоо өгч чадахгүй үсрээд л интернетийн араас гөв гөв хуцагсад шүү дээ. Харин та нарыг Даяар Монгол, Хөх Монгол хөдөлгөөний залуус бол үл тооно шүү.Жингийн цуваа явж л байдаг жингэр нохой хуцаж л байдаг гэж ярилцдаг учраас тэр. Харин би энэ хөдөлгөөн, бүлгэмийнхний тухай ихийг мэдэхийн хувьд энэ сайхан залуусаа өмөөрөөд нэгийг хэлье! Хоёрыг тайлбарлая.
Хэдийгээр энэ залуус хар хувцас, хас тэмдэг, националсоциалист үзэл санаатай гэсэн хэтийн зорилго үзэл бодол нь юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хитлер буюу түүний тойрон хүрээлэгчдийн зохион байгуулсан Их Үндэстнээ гэсэн үзэл санаанаас эхэлсэн дэлхийн 2-р дайнд хэдийгээр Германчууд ялагдсан ч гэсэн Герман үндэстэн, Герман улс өнөөдөр ямар үр дүнд хүрснийг дэлхий хүлээн зөвшөөрч байна.
Оршихуй эс оршихуй гэсэн эмгэнэлт хувь заяаны зааг дээр нэгэн үндэстэн нэгэн үзэл санаан дор нэгдэж улс үндэстэнээ нэгтгэж дэлхийг байлдан дагуулж байсан түүх Монголчууд бидэнд ч байгаагүй гэж үү?Бид дайнд ялсан Орос, АНУ, Англи, Франц л гэнэ. Энэхүү их гүрнүүд дайны дараа дэлхийг хэрхэн хуваан эзэгнэж харгис дайн, улс төрийн бодлого явуулаагүй гэж үү? Өнөөдөр улс үндэстнээ гэж бодохын хооронд өчүүхэн хувийн эрх ашигт талцаж, бусдын атганд толгойгоо мэдүүлж 2 хуваагдсан солонгос үндэстэн бие бие рүүгээ буу шагайж зогсоно.Эдний ард таны хайрлан хүндэтгэдэг АНУ, Орос, Хятад байхгүй гэж битгий хэлээрэй дээ.Өнөөдөр дэлхийн 3-р дайн эхлэх биш ид дундаа явж байна. Энэ дайнд нэг үндэстэн нөгөөгөө соёл, эдийн засгаар байлдан дагуулж өөрийн эршээлд оруулж байна.Энэ тухай АНУ-н тагнуулын төв газрын дарга асан Аллен Далласын хэлсэн үг цаг хугацааны хувьд уг дайныг эхлэн зарласан үг, утга агуулгын хувьд уг дайн үүсэл, өрнөл, явцыг товч бөгөөд тодорхой онч мэргэнээр урьдчилан төлөвлөж хэлсэн үг, *хүйтэн дайн* чухам л энэ хэдхэн өгүүлбэрт л багтсан хөтөлбөрийг ягштал хэрэгжүүлсэн болох нь харагдаж байна.
Тэгээд энэ дайнд Монгол үндэстэн Монгол улс, Монголчууд бид хэрхэн тэсэж амьд үлдэх вэ???
Эгэл хүсэл мөрөөдөл, энгийн сайхан амьдралаа хойшоо тавьж унтах нойр өөрийн амьдрал, ар гэрээ золиослож Даяар Монгол хөдөлгөөн, Хөх Монгол бүлгэмийн залуус үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тэд өөрсдийн үр хүүхэд, эхнэр, ээж аавдаа зарцуулах мөнгөө эх орон, улс үндэстэнийхээ төлөө зарцуулдаг юм.
Тэдэнд арчаагүй залуус шиг архи дарс, өнгө мөнгө, эрх мэдэлд шунах сэтгэл үгүй. Тэд ямар ч үнээр болов Монгол цусаа, Монгол газар нутгаа харийнхнаас харамлаж тэмцдэг юм. Элдэв улс төрийн золиос, гэмт хэрэгт гүтгэгдэж, хэлмэгдэж ямар нэг асуудалд ордог ч энэ залуусын зориг нь үхээгүй зорилгоосоо буцаагүй ээ.
Монгол үндэстний гал голомт ханз үсгээр дүүрч хятадын золбин цагаачдаар дүүрсэн нэгэн цөвүүн цагт хүчний байгууллагууд, засаг төр, захиргаа нь ч дийлээгүй байхад
энэ залуус зориг гарган нэгдэж улс Монголоо аварсан.
Хятад хүмүүс танхайрсан охид бүсгүйчүүдийг эзэрхийлсэн, Монгол цагдааг зодсон, төрийн тусгай хамгаалалтын газар усны ундарга дээр хортой бодис цацсан,нийтийн орон сууцанд мөнгөн ус, цианит натри агуулсан, хэрэглэсэн, өсвөр насны охидыг солонгосууд садар самуунд уруу татсан,бичлэгжүүлсэн, ноос ноолуурын үйлдвэрүүдэд хортой бодис хэрэглэж байсан гэх мэт бичиг баримтгүй зөвшөөрөлгүй уул уурхай, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг энэ залуус таслан зогсоосон. Монгол улсын цагдаагийн байгууллагыг энэ залуус 7 сарын нэгэнд улайрсан босогчдоос хамгаалж үлдсэн. Хэрэв энэ бүхнийг ЭнЭ залуус, Даяар Монгол Хөх Монголын залуус хийгээгүй байсан бол Юу болох байсан бэ?
Та энэ залуусын нэгэнтэй нь үг сольж сэтгэлийн дэм хайрлаж санал зөвөлгөө өгч үзсэн үү? Энэ залуусын ихэнх нь дээд боловсролтой бас ч үгүй япон, герман, казак, орос, хятад хэлтэй түүх шинжлэх ухаанаар хэнтэй ч мэтгэлзэж чадах, гарын дүйтэй уран дархан мөн соёл урлагын авьяастай олон залуус байгаа шүү. Итгэхгүй бол та халз дуудаад уулз л даа. Дуулаад, барилдаад, гүйгээд, мэтгэлцээд амархан дийлэхгүй л болов уу даа. Энэ залуус руу уулгалан дайрч нэр хүндэд нь халдаж байгаа залуус бол үнэндээ интернет гөлөрөхөөс өөр юу ч мэдэхгүй, хүний мууд дурласан харалган арчаагүй залуус л байгаа. Үгүй бол халз уулз л даа. Эр хүн шиг инээд алдсан эрчүүд чамайг угтана битгий ай. Эцсийн эцэст эх орноо гэсэн сэтгэл л мөнх үлддэг юм.Элдэв юм бодолгүй холбогдоорой. Санал бодлоо солилц. Харилцах блог утас хаягийг энд тодорхой хайж олж бичлээ.
http://www.dayarhuhmongol.blogspot.com
http://www.huh-mongol.blogspot.com
УБ,Чингэлтэй дүүрэг,
Дөлгөөн нуур XXК зүүн талд
МИСКОН Плаза-н
2 давхарт 3- тоот
Холбогдох утас:
-99939592,
-96639593,
-98633368
-96654089
-99939592
-91912712

С.Батаа 2010

Боржигин овгийн их нагац Буриад түмэн

Монгол угсаатны олон овог аймаг дотроо хэзээний л илүү сэхээлэг, ажилсаг зангаараа буриад түмэн “Алтаргана” наадмаа сайхан хийж өндөрлөлөө. Харин энэ жил монгол төр ухаалаг байж энэ наадмыг илүү хүндэтгэлтэй дээдэлж дэмжсэн нь сайн цаг айсуйн шинж ч юм болов уу даа. Гурван улс, олон газрын буриадууд манай Ерөнхий Сайд наадмыг нээж, боловсролын яам хамтарч хийсэнд тун ч талархалтай байх шиг. Цааш цаашдаа ч гурван улсад хуваагдан зовсон зуун жилийг амсан өндийж байгаа монгол түмний хувь заяаны нэгэн тусгал болсон буриад түмний наадам зөвхөн наадам төдий биш амьдрал, ажил хэрэг, соёл хэлний их нэгдлийнх нь зөв эхлэл болох буйзаа. Анх буриад дууны наадам гэж эхэлсэн энэ наадам монголын бусад овог аймгийнхны хувьд үлгэр дууриал ч болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга, хууль зүйн сайд, ерөнхий прокурор, Монгол Банкны ерөнхийлөгч нь ойрад хүмүүс. Дөрвөн Ойрад бол монгол угсаатан доторхи хамгийн хүчирхэг овог аймаг, улс явсан түүхтэй. Буриадаас дутахгүй хуваагдаж, таслагдаж, хядуулж цөлүүлөхийн зовлонг амссан. Мандан босохын цагтаа ч төв Азийг тэр чигээр нь тэргүүлж явсан төр улсын түүхтэй их түмэн. Тэгэхээр тун удахгүй “Алтаргана”-с дутахгүй, илүү сайхан эв нэгдлийн, эргэж уулзахын, хамтран босохын их үйлс эхлэх буйзаа гэж бат итгэнэ.

Магад 2000 жилийн турш хүннү, сүмбэ, нирун, монгол угсаатанг тэргүүлж асан хунян, хуян, хаан, хиан,хиад овгийнхон 9-р зууны эхэн орчимд солигдож шинэ “боржигин” буюу “хиад боржигин” овог үүссэн. “Монголын нууц товчоо” бол 282 зүйлд хувааж болохоор зохиол байдаг. “МНТ”-ы 15% буюу 41 зүйл нь боржигин овог хэрхэн үүссэн тухай бичлэг юм. Ази, Европийн том том улс гүрнүүдийг олон жилийн хүнд дайнаар буулган авсан, эсвэл дэлхийн түүхийн голдригийг өөрчлөх асар том тулаануудын тухай ганц нэгхэн өгүүлбэр төдийгөөр товчлон бичсэн “МНТ” хэмээх их түүхэнд нэгэн их харуусал бий. Тэр нь боржигин овог-алтан ургийн эх түүх. Боржигин овгийг үүсгэсэн 2 хүмүүний нэг нь Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэний Ариг Ус хэмээх газар төрсөн үзэсгэлэнт охин Алан Гоо. Өөр нэг их олон хүний төрсөн газрын тухай эх түүхэнд ингэж нямбайлан заагаагүй. Буриад түмний үндсэн салбар болсон Хорь түмэд. Буриад охин Алан Гоо. Алтан ураг- хиад боржигиний дээд эх Алан Гоо. Тэгвэл нэгэн их харуусал гэж хэлэхийн учир нь Добу мэргэн анх ойд таарч бугын өрөөл гуяаар арилжин авч гэртээ зарах болсон малиг баягуд хөвүүний нэр түүхэнд үлдээгүй бололтой. Хиад боржигин овогийн дээд эцэг малиг баягуд хөвүүн. Нэр нь байдаггүй. Тийм ч учраас боржигин овог ихэд харуусч тэр хөвүүнтэй хамаатай өчүүхэн ч болтугай үг өгүүлбэр, үүх түүх болгоныг түүн авч “МНТ”-д бүтэн 40 зүйл болгон бичжээ. Боржигиний их харуусал. Лалын ертөнцийн төв байсан Багдадыг авсан их тулааны тухай хагас өгүүлбэр хайрласан мөртлөө Добу мэргэн ойд таарсан хөвүүнийг арилжсан бугын махыг хэнээс, хаана, хэрхэн, юу хэлж гуйж авсаныг хүртэл, хэр зэрэг их мах байсныг хүртэл бичнэ гэдэг арга барсан их харууслын шинж буйзаа. Хөвүүний нэр тодорхой бус тул малиг баягуд залуу, хорь буриад бүсгүй хоёрын бага хүү Бодончарын нэрнээс, магадгүй авгайлгаас нь боржигин овогийн нэр үүссэн байна. Хэрэв хөвүүний нэр түүхэнд үлдсэн бол түүний нэрээр монголын алтан ураг нэрлэгдэх байсан биз.

Буриад түмний нэр, түүх, Монголын дараа дараа үеийн түүхэнд олонтаа холбогддог. Гэхдээ хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн үе нь ХХ зуун. ХХ зуунд монгол угсаатан тусгаар улс болох 100 шахам жилийн түүхэнд буриадууд хамгийн их нөлөөлсөн хүмүүс байсан. Анх 1870-д онд Санкт Петрбург хотод буриад Банзаровын санаачлагаар буриад халимаг хөвгүүдийн гимнази байгуулагдсан нь европ ул суурьтай боловсрол олсон анхны монголчууд байв. Тийм ч учраас чухам энэ оюутнууд дунд анхны тусгаар тогтнолын үзэл санаанууд эмх цэгцтэй бий болж халх, буриад, халимаг, барга руу чухам л энэ оюутнууд томилолт авсан мэт таран одож тусгаар тогтнолын үзэл санааг дэлгэрүүлсэн байдаг. Энэ гимнази ч оюутнууд нь христийн шашинд орохоос татгалзсаны улмаас татан буугдсан юм.

Дараахан нь Петр Бадмаевийн санаачлага, хувь хүний хүчтэй нөлөөгөөр Орос улс нь Гадаад Монгол, Өвөр Монгол, Барга-манжийг сонирхож алсдаа өөрийн бүрэлдхүүнд Төвд, Шинжааны хамт оруулж болох эсэхийг судлахын тулд тагнуул-эрдэм шинжилгээний экспедици илгээх болсон нь бараг 1990 онд л зогсох шивдээ. Одоогийн төмөр замын анхны зураг, төслийг ч аль 1890-д онд Петр Бадмаев л Оросын Засгийн Газар өргөн барьсан. Гэвч эцсийн эцэст олон жилийн санаачлагыг нь Оросын Ерөнхий Сайд Столыпин Думын индэр дээрэс: “энэ бол маш аюултай төлөвлөгөө байна. Оросын хэвлийд нийлсэн бүх монгол угсаатан нэг л өдөр хүчирхэг нэгдсэн монгол улс болон салан тусгаарлах болно” гэж зогсоож байсан гэдэг. 1919 онд анхны Нармай Монгол Улсын Төр буриадын нутагт байгуулагдаж тусгаар тогтнолоо зарлаж нийт монгол угсаатан: халх, ойрад, буриад, өвөрлөгчидөө дуудан засгийн газар, арми хүртэл байгуулж байсан. 1911 онд Монгол Улс байгуулагдахад ч гэсэн олон олон монгол угсаатан ирж хүчин зүтгэж байсны дотор буриадууд ихэнх байсан байдаг.

Цэвээн Жамсрано байгаагүй бол өнөөдрийн Монгол Улс байх байсан болов уу ч гэж би хаяа мунхаглан боддог юм. Анхны бага сургуулиудыг байгуулж, сурах бичгийг нь зохиож, багш нарыг нь бэлтгэж, Судар бичгийн хүрээлэн буюу ШУ-ы академийг байгуулж, үндэсний номын санг эхэлж, анхны банкууд багуулагдахад оролцож, үндсэн хуулийн эх зохиож, МАН ба МАХН-ыг байгуулж, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд оролцож зөвлөж, ном зохиол бичиж орчуулж ер нь л Цэвээн Жамсрано голлон удирдаж зохион байгуулж соён гэгээрүүлж байгаагүй эдийн засаг, соёл, улстөрийн үйл явдал ХХ зууны эхний 30 шахам жилд ховор юм.

Яг адилхан нөхцөлд, бараг ижилхэн тооны хүн амтай ихэр юм шиг адилхан харагдах Монгол, Төвд хоёр зэрэг тусгаар тогтнолоо зарлаж харилцан элчин сайд солилцож, харилцан хүлээн зөвшөөрөлцөж байсан ХХ зууны эхэн үед энэ хоёр ард түмэн 100 хүрэхгүй жилийн дараа ийм тэнгэр газар шиг ялгаатай хувь тавилантай болох юм гэж хэн санах билээ. Олон олон хүчин зүйл байж болох авч би хувьдаа: 1. Монгол бол үеийн үед хэдэн мянган жил хүчирхэг тусгаар улс явж бусдыг манлайлж засаглаж явсан түүх, соёл, сэтгэлгээтэй үндэстэн 2. Төвдөд өөрийнх нь Цэвээн Жамсрано, Намнансүрэн, Цэрэнчимэд, Ханддорж, Дамбийжаа, Жалханз хутагт,Бодоо, Данзан, Чойбалсан, Амар, Гэндэн, Цэдэнбал, Зориг, Элбэгдорж, Баабар гээд олон баатад бүү хэл ядаж Ренчин, Чойном, Жанцанноров, Өлзийтөгс ч байсангүй гэсэн 2-хон учрыг л олж хардаг юм. Тийм ч учраас өнөөдрийн монгол ядарсан ч гэлээ тусгаар тогтнол, төр засаг, ардчилал, тэр бүү хэл дуурь, рок, сансрын нисэгч, сонгодог хөгжим, зүрхний мэс засал, цөмийн физикчид, генийн инженерүүдтэй улс шиг улс хүн шиг хүн яваа юм. Хүчирхэг, ухаалаг, сэтгэлийн хүчтэй хүний удам, ард түмний хойч үе хүчирхэг, ухаалаг, сэтгэлийн хүчтэй л байдаг.

Анхны тусгаар тогтнолын үзэл санааг түгээгчид, анхны хувьсгалчид, анхны орчуулагчид, анхны сэхээтнүүд, анхны эмч нар, анхны багш нар болох буриад түмний “Алтаргана” наадмын тухай тэмдэглэл маань их хадуурав бололтой. Гэхдээ аргагүй юмдаа. Буриадын зовлон-монголын зовлон, буриадын жаргал-монголын жаргал, буриадын амьдрал-монголын амьдрал. Гурван улсад хэрчигдэн төөрсөн буриад түмний хувь заяа монгол түмний жаргал зовлонгийн л нэг хэсэг, нэг тусгал. Харин ч тусгаар монгол улсдаа байгаа буриад түмэн маань сүүлийн нэгэн жаранд зовсон нь бага жаргасан нь их байх. Б.Бямбасүрэн, Н.Энхбаяр, С.Баяраас авхуулаад буриад хөвгүүд улс монголыг минь хүртэл удирдаж л явлаа. Сайхан байна. Сайн цаг айсуй. Дэлхийгээр нэг тарсан монгол угсаатан эх нутагтаа хуран чуулж, нийлэн наадаж, хамт амьдарч ажиллаж, ээлжлэн төр засгаа удирдаж улс монголоо сансарын хурдаар хөгжүүлэх болтугай. Тэр сайн цаг үтэр түргэн иртүгэй. Тэнгэр мэднэ.

Б.Болдсайхан эмч 2010-07-25

Жич: 1. “МНТ”-г одоогоор олон нийтэд хүртээмжтэй эх сурвалжуудаас хамгийн гол нь гэж үздэг. Мунхаг миний санахад монголчуудын үлдээсэн магад хэдэн мянган ном байдаг болов уу. Хүннү, Сяньбийн үед хэдэн зуун хүнтэй түүх, уран зохиолын том хүрээлэнгүүд ажиллаж байсан мэдээ сурвалж байдаг. Буддын сургаал анх Хор, Сог монгол угсаатан, Хүннүгээр дамжин Хятад Төвд рүү тархсан ч гэдэг. Хожмын Уйгар, Хятаны үеийн бичиг соёлын маш өндөр хөгжил магад хэдэн мянга байтугай бичиг ном туурвиж үлдээсэн байж таарна. Их монгол Улс, Юаний үед ч улс орон болгоны бичиг, шинжлэх ухааны эрдэмтэдийг ашиглаж хууль, түүх, шашин, орчуулгын том хүрээлэнгүүд ажиллаж зөвхөн түүх цадигаар гэхэд л хэдэн зуун боть ном зохиосон байдаг. Харамсалтай нь энэ олон мянган ном БНХАУ, Тайвань, лалын зарим орон: Ирак, Иран, Түрэг, Орос зэрэг улсуудын музей, сүм, номын сангуудад далдын далд байгаа болов уу. Ялангуяа Хятад, Тайвань, Орос эдгээр номуудыг гаргаж өгөх санаа ч байдаггүй биз. Хүний түүхэнд дайны хамгийн ухаалаг тушаал болох “номын санг нь эзэлж ав” гэсэн зарыг Юань улсын эсрэг боссон улаан алчууртаны бослогын удирдагч өгсөн байдаг. Дараа нь түүх соёл, гарал үүсэл, дүр төрхийг нь өөрсдөө зохион доромжилж, үгүйсгэж байхад амар гэж санаа биз. Одоо 21-р зуунд ч ийм аймшигтай хэдэн зуун, мянган жилийн алсыг харсан тушаал гарахгүй биз. Арга ч үгүй юмдаа. Монгол Хятад хоёр шиг тасралтгүй 4000 жил дайтсан түүх дэлхийд өөр байх биш.

Хар лам Кафаровын олсон “МНТ” бол Мин улсын түшмэд сайд нар нэг хэсэг монгол хэл, хууль, түүх шимтэн үздэг байсан тул монгол хэл сургах зорилгоор ханзаар галигласан аль нэг түүхийн номын л хуулбар галиг ноорог төдий байсан. Магад бүрэн ч биш байсан биз. Тийм галиг үсгийн ноорог төдий тулдаа Манжийн хааны номын сангийн ил хэсэгт хөглөрч байгаад хар лам Кафаровын нүдэнд өртөө биз. Тэрнээс биш харь орны, харь шашны ламыг юу гэж номын сангийнхаа үүх түүх эх сурвалж хадгалсан хэсэгт оруулж ном өгөх вэ дээ. Энэ ноорог галигийг гадагш алдсандаа том ч сургамж аваа биз. Дахиж монгол ном цухуйлгахаа больсондоо. Монгол Улс, монгол хүнд хэдэн мянганы агуу түүх соёлыг нь таниулж болохгүй, харанхуй бүдүүлэг нүүдэлчин байсан л гэж гүрдэх хэрэгтэй гэж санадаг биз. Лу “Алтан товч”, “Цагаан түүх”, “Гангийн урсгал”, “Богд баатар биеээр дайлсан тэмдэглэл”, “Судрын чуулган”, Жувэйнийн түүх, “Юань улсын судар”, “Абуль Газийн түүх”, “Бабурнами” гээд захаас нь тоочвол олон арваараа үлдсэн бусад эх сурвалжийг харахад хэдэн зуу, мянгаар тоогдох арвин их ном судраас сонгон хэрэглэж байсан шинж тэмдэг, уламжлал, бичгийн соёл хэнд ч илхэн мэдрэгдэж байдаг. Гээд яахав монголчуудын үлдээсэн их түүх, төр улсын тогтолцоо, дипломат ёс, бий болгосон үндэстэн улс гүрнүүд, барьж босгосон их хот балгад, нээлттэй худалдаа, шашин үзэл бодлын эрх чөлөө зэрэг бүтэн мянганы турш хүний түүхийг өөрчилсөн их ул мөр нь нүд дээр байгаа юм хойно. Цусаар нь монгол соёл, ген нь урссан монгол угсаатан ч гэсэн дахин сэргэн босох их замын эхэнд омог бардам зогсож л байна.

Мэдэгдэл, уриалга

Дэлхийн бодлогод нөлөөлж чадахуйц оюунлаг нэгэн үндэстэн болох Солонгосууд үзэл санаа эрх ашгийн золиосонд өөр хоорондоо хагаралдан үл ойлголцож бусдын хатгалгаар дайн өдүүлж байгаад Дэлхийн Монгол туургатны хуралдай гүн эмгэнэл илэрхийлж байна. Солонгост ажиллаж, сурч, амьдарч буй Монголчууддаа болгоомж сэрэмжтэй байхыг анхааруулж уриалж байна

“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ

Улс орныг сүйрүүлэх аргыг Иракт хэрэглэсэн жишээ
Дэлхийг өөрсдийн эрхшээлд оруулах, бусдын баялгийг зөвхөн өөрсдийн ашиг хонжооны хэрэгсэл болгохыг эрмэлзсэн “Рокфеллерчууд”-ын бодож боловсруулсан “Улс үндэстнийг үгүй хийх” нарийн арга технологийг өнөөдөр газар сайгүй амжилттай хэрэглэж, тэр нь ч үнэхээр “алдаагүй боловсруулагдсан технологи” болохоо батлан харуулах боллоо.

Эдийн засгийн өөрлөлт гэх хууран илбэдэх энэхүү “арга технологи” нь эдийн засгийн үндсийг нь устгаж, улс орнуудыг “балайруулах” замаар улс үндэстнийг үгүй хийдэг ажээ..
Энэ арга технологийг хэрэглэсэн сүүлийн жишээ нь тухайлбал.АНУ 2003 онд Иракийг эзлэн авсны дараа Иракийн эвслийн түр засаг захиргааны тэргүүнээр томилогдсон /урьд нь АНУ-ын төрийн департаментийн терроризмтэй тэмцэх газрыг толгойлж байсан/ Пол Бремер маш яаралтай 100 гаруй тушаалыг гарган АНУ-аас бусад улс орнуудад тулган хүлээлгэдэг “чөлөөт зах зээл”-ийн гэх тэр загвараа хэрэгжүүлэх ажлыг асар богино хугацаанд гүйцэтгэжээ. Үүнд юуны түрүүнд
1. төрийн байгууллагуудыг цомтгон 500 мянган албан хаагчийг ажлаас нь халж,
2. төрийн өмчид тулгуурласан Иракийн бүрэн бүтэн эдийн засгийг задлан 200 гаруй том үйлдвэрийг хувьчлах нэрээр бутаргаж,
3. татварыг бууруулж, төрийг ямар ч үүрэг рольгүй, хяналтгүй, чадамжгүй байхаар болгон мухарлаж,
4. үр тарианы нөөцийн санг нь устгаж
5. Худалдааны ямар нэг хориг хязгаарлалтгүйгээр улсын хилийг импортод нээж
6. Дээрх өөрчлөлтийг хийсний эцэст өөрсдийнхөө тулгасан эдгээр нөхцлийг цаашид өөрчлөхгүй хэвээр нь хадгалах үүргийг дуулгавартай гүйцэтгэх этгээдүүдийг төр засгийн эрхэнд дэвшүүлэн гаргаж “төвхнүүлэх” ажлууд хийгджээ.
Энэ өөрчлөлтийн үр дүнд өдий төдий ажилгүйчүүд бий болсноор ядуурал газар авч, улс орон үгүйрэн хоосорч, өмч хувьчлалаар гадны эзэд улс орны бүх хөрөнгөнд нь эзэн сууж, төрийн ямарваа хяналт алдагдсанаас элдэв гэмт хэрэг, аллага хядлага, эмх замбараагүй байдал гаарч, нийгмийн амар тайван амьдралыг үгүй хийжээ.
Хамгийн гол нь үйлдвэрлэл үгүй болсон учраас эдийн засгийн чадамжаа алдаж, гадныхан чанаргүй бараа бүтээгдэхүүнээ шахаж, өнгөтэй өөдтэйг нь хураан авах, мөнгө хүүлэх ашиг хонжооны сайхан талбар болон хувирчээ.
Тухайн улс тариа будааны сан хөмрөгөө сүйтгүүлсний балгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь алдагдаж, хүн ам нь гадаадын тусламжийн хоол хүнсэнд дугаарлан зогсож аягаа тосох арчаагүй хэрэглэгчид болцгооход хүрчээ.
Ийм нөхцөл байдалд орсон улс орон аргагүйн эрхэнд гадны зээл тусламж хүсэж, өр зээлийн бөрьцаанд ордог, Олон улсын валютын сан гэх мэтээс тулгах улс төрийн бодлогын ямарваа болзол шаардлагыг дуулгавартай хүлээн авахаас аргагүй болдог ажээ.
Ингэж Иракийн эдийн засгийг бусинуулсан хэдий ч тус улсад “балайрах” үзэгдэл ажиглагдахгүй байгаа төдийгүй цаашид төр засгаа төвхнүүлэх ажиллагаанд гадныхны санаа бодол нөлөө орохоос сэрэмжлэн гадны аливаа зөвлөмжөөс татгалзаж байгаа нь тухайн улс үндэстний эрүүл байдлын нэгэн дархлаа болсон шашин шүтлэгтэй нь холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна.
Харин Монгол улс яг ийм бодлогыг өөрсдийн сайн дураар хүлээн аваад түүндээ хөөрөн бахархаж, нийгмийн ядуурал доройтлыг харсаар байж бид том амжилт оллоо хэмээн цээжээ дэлдэцгээж байгаа нь “балайрал” хэрхэн газар авсны илэрхийлэл ажээ.

Нийгмийг “балайруулах” гэж чухам юуг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд МАХН-ын XXVI Их хуралд тавьсан “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” сэдэвт улс төрийн илтгэлдээ “… Нэг: Ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна, Хоёр: Байгаль орчны доройтол, хямрал газар авч байна, Гурав: Нийгэм эдийн засгийн шударга ёсны хүсэмжлэлд бид бүрэн хариу өгч чадахгүй байна. Дөрөв: Хүмүүжил, ёс суртахууны доройтолыг зохих ёсоор засаж залруулж чадахгүй байна. Тав: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах шаардлагатай байна. Энэ таван багц асуудал нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, нэн тулгамдсан асуудал болоод байна. Эндээс 20 жилийн ололт амжилт ямар үнэ цэнээр ямар хохирол амсаж ирсэн нь харагдана.” гэж хэлсэн нь тэр балайрлын нэг жишээ нь юм.
Энэ эрхэм улс орны бүрэн сүйрлийг илэрхийлсэн энэ таван асуудлаас илүүтэйгээр “ололт амжилт” гэж юуг үзээд байна вэ?! Монгол улс, монголын ард түмний эрх ашгийг ч золиослон байж их хохиролоор олж авсан 20 жилийн ололт амжилт гэгч нь тэгээд хэнд хэрэгтэй эд вэ?!
Нийгмийн “Балайрал” буюу “балайруулах” гэгч энэ тодорхойлолт нь үгийнхээ үндсэн болон шилжмэл аль ч утганд бүрэн дүйх ойлголтыг багтаадаг ажээ.
Тухайлбал өнөөдөр манайд байгалиа сүйтгэх нь улс орноо сүйтгэж байгаа хэрэг гэдгийг мэдсээр байж алт ухаж, хулгайгаар мод огтолж, ичгүүр гэдэг ойлголт үгүй болж залуус санхүүгээр туслах эгчмэд бүсгүйтэй, харин охид нас зүс харгалзахгүйгээр мөнгөтэй эртэй танилцахаар сонин, интернет, телевизээр зар өгч, эд эрхтэн, эмс хүүхдээ ч худалдаж, цаазын ялтай гэдгийг мэдсээр байж хар тамхи зөөж, хэрэглэж, олноороо архичин болцгоож, амиа хорлож байгаа нь нийгэм “балайрал”-д орсны шинж гэнэ ээ.
Тэр ч байтугай хоёр хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай болсныг мэргэжлийн байгууллага хүмүүс албан ёсоор мэдэгдэж байгаа нь “нийгмийг балайруулах” гэдэг ойлголт бүрэн утгаараа хэрэгжсэний тодорхой баталгаа ажээ.
Тэгвэл энэ “балайрал” нь төрөн гарах өөрийн нөхцөл шалтгаантай гэдгийг дээр нэгэнт дурьдсан билээ. Тэр нөхцөл шалтгаан манайд яаж бүрдсэнийг ч бүгдээрээ мэдэж байгаа.
Өмч хувьчлал нэрээр үйлдвэр, хөдөө аж ахуйн бүх салбарыг бутраан үгүй хийж, нийгмийн баялгийг бүтээх, нийгмийн хуримтлалыг бий болгох эдийн засгийн ямар ч чадамжгүй болгосон төдийгүй, хүн амыг үндсэнд нь ажилгүйчүүд болгон гудамжинд хөөн гаргасан.
Нэгэнт ажилгүй болсон болохоор орлогогүй, орлогогүй болохоор амьдрах аргагүй болсон билээ.
Амьдрахын эрхэнд ажлын сураг дуулаад хушууран очих эрэлтийг нь ашиглан нийгмийн ёс суртахууны үнэлэмжээ алдсан ов зальтай зарим хэсэг нь бусдыг гадаадад ажилд зуучлах, эсвэл өөрийн компанид ажилд шалгаруулж авах бүртгэл хураамж нэрээр луйвар хийж байхад, нөгөө нь өндөр цалин амлаж хэдэн сараар ажиллуулчихаад цалинг нь луйвардаад алга болох жишээтэй. Тэгээд “манайхан сая төгрөгийн цалин өгье гээд гуйгаад байхад ажиллах хүн олдохгүй байна” хэмээн телевизээр хээв нэг ярьж суудаг нь нөгөө л ажилгүйдлийн эрхээр нөхцөлдөн гэмт хэргийн чанартай “ажил эрхлэлтийг” төрүүлж байгаа “балайрал”-ын нэгэн хэв шинж ажээ.
Ажил хийх дургүй хүн хулгайч болдог бол амьдрах аргагүй байдал нь хүнийг бас ингэж хулгайч болгодог ажээ.

Монголчуудын “20 жилийн амжилт”-ын дараах амьдрах боломж

Ерөнхий сайдын бахархан ярьж байгаа “20 жилийн ололт амжилт”, эдийн засгийн өөрчлөлтийн дараа монголчуудын амьдрах арга нь сэтгэхүйн цар хүрээний хувьд хумигдан жижгирч, хөдөлмөрийн зах зээл нь агуулга бүтцийнхээ хувьд цөөхөн төрөл зүйлд хашигдсаныг нэрлэн тоочиход ч нэг их цаг зав гарздахгүй болжээ. Тухайлбал амьдрахын тулд юуны түрүүнд мөнгөнөөс илүүгээр өөр бодогдох зүйл энэ нийгэмд байхгүй болсон.
Тэгвэл мөнгө олох арга нь
1-рт Төрийн байгууллагад орж, ингэснээр байнгын орлоготой болж болно. Эрх мэдэл байр сууриа сайн ашиглаж чадвал авилгын чанартай нэмэгдэл орлого, орлогын эх үүсвэрийг олж болно. Тэр дотроосоо илүү боломжийн эрх мэдэл бүхий албан тушаалд хүрэхийн тулд эрх баригч намын удирдах бүлэглэлийн итгэлийг олсон байх ёстой.
2-рт Хувийн бизнесс эрхлэж болно. Ингэхийн тулд өмч хувьчлалын үед улсын томоохон хөрөнгийг цохиж чадсан байх хэрэгтэй. Гэлээ ч гэсэн бас л төрд эрх мэдэлтэй хэн нэгнийг түшиж, туслалцаа дэмжлэгийг нь авч байж оршин тогтноно.
3-рт Өөрийн авъяас чадвар мэдлэг мэргэжлээ түшиглэн бие дааж хувиараа хөдөлмөр эрхлэж болох боловч энэ нь маш дарамттай махаа зулгаасан завгүй зүтгэл чармайлтыг шаардахаас гадна ашиг орлого нь байнгын бус, голдуу бусдаас ажил үйлчилгээ горьдож царайчлах, мэхлэгдэх, луйвардуулах зэрэг ниймийн хар бараан амьдралтай байнга нүүр тулна.
4-рт Хувийн компанид дуулгавартай хүлцэнгүйгээр ажиллан, бүх талаараа хувийн өмч нь мэт ашиглуулж хүчин зүтгэж болох бөгөөд гэхдээ хэдийд ч ажилгүй болох эрсдэлтэй.
5-рт Гадны санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлэх алба гэх мэт ганц нэг ахиухан цалинтай “сайхан ажил” байдаг хэдий ч энэ нь бас олон шалгуур, нөлөө бүхий бусдын дэмжлэгтэйгээр олддогоос гадна тодорхой хугацаанд л хийгдэх байнгын бус ажил байдаг.
6-рт Мөрөөрөө хог түүж өдрийн хоолоо залгуулах, за тэгээд биеэ үнэлэх, гадаадад гарч ажиллах гэсэн сонголтууд үлдэнэ. Харин хулгай луйвар залилан, дээрэм, айлган сүрдүүлэлт гэх мэт гэмт хэргийн чанартай орлогын эх үүсвэрүүд нь дээр дурьдсан хөдөлмөр эрхлэлтийн арга хэлбэрүүд дотор их бага ямар нэгэн хэмжээгээр холилдож явдаг нь нууц биш.
Ажил эрхлэлтийн төрөл зүйлийн хувьд ч төсвийн албан хаагч, “менежер”, уран бүтээлчид, наймаачин, үйлчилгээний ажилтан, туслах ажилтан, “нинжа”, малчин, тариаланч гэсхийгээд зогсоно. Энэ хүрээнд ажлын байрны тоо хэмжээ ч хязгаарлагдмал гэдэг нь ойлгомжтой. Ингэсгээд л манай амьдралын боломж хязгаарлагдана. Мэдээж эндээс нийгмийн бүтээлч сэтгэлгээний хөгжил, урам зориг гэх мэтийг хүлээгээд горьдсоны гарз..
Харин улс төрийн хүрээнд “хор найруулах” гэж бие даасан нэр томъёо болтол нэршсэн муу санааны элдэв хорон явууллага, хомсдол ядуурлын хөрсөнд хогийн ургамал болон гарч ирсэн луйврын сэтгэлгээ л дэлгэрснийг ололтод эс тооцвол сэтгэлгээний хувьд үүнийг тийш нь зарна, түүнд наймаална гэх наймаачны ухаанаас илүү зүйл нэгэнт шаардагдахгүй болжээ.
Ийм нөхцөлд ажил хайж нас зүс өндөр нам, бие галбираараа сонжигдон гоочлогдож явсаар эцэст нь горьдлого тасрахад итгэл найдвар нь унтарсан олон хүний хувьд амьдрал нь сэтгэлийн дарамт болж, архинд орж, мансуурч, сэтгэцийн гаралтай өвчлөлд нэрвэгдэж байгаа нь үндэстнийг үгүй хийх бодлогын бодит хэрэгжилт, зүй ёсны үр дагавар нь юм.

Төрийг үгүйсгэх бодлогын цаадах боолчлолын дэглэм

Эндээс бас өөр нэг дүгнэлт гарч ирнэ. Нийгмийг зөв зохион байгуулсан төрийн зөв бодлого, үйл ажиллагаа л зөвхөн улс нийгэмд хэрэгтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж чаддаг ажээ.
Тухайлбал өнөөдөр манайд малчин сүү, цагаан идээ, эсвэл мах, арьс шир борлуулахаар хотод аваад ирэхэд нь түүнээс том үйлдвэрийн нөхцөл шаардаж /лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн бичиг гэх мэт/ буцаагаад оронд нь БНХАУ-аас савтай сүү, гахай тахианы мах импортоор оруулж ирж байгаа нь хувиараа үйлдвэрлэл эрхлэгч, жижиг аж ахуйн нэгж, иргэдийг тухайн үйлдвэрлэл үйлчилгээгээ эрхлээд амьдрах бололцоогүй болгож, мөнгө олох өөр хялбар арга зам хайхад хүргэдэг ажээ. Мэдээж тэр арга нь хууль бус үйлдэл, үйл ажиллагаа. Тухайн малчин лабораторид бүтээгдэхүүнээ шинжлүүлэх гэж явсаар сүү нь гашилж, мах нь муудаж, зарлага нь олох орлогоосоо давна. Тиймээс нэг бол байцаагчийн гарт багахан юм атгуулж, эсвэл бүтээгдэхүүнээ нууж хааж, баригдахгүй байх гэх мэтээр наад захын хууль бус үйлдэл эхэлнэ. За тэгээд орлогоо нэмэгдүүлэх гээд сүүндээ ус нэмэх энүүхэнд. Цаашлаад нөгөө хэдэн мал, нөгөө жижиг үйлдвэрлэл нь шахагдан, оршин тогтнох бололцоогүй болж амьдрахын эрхэнд аль нэг том компани, хэн нэг эзний зарц барлаг болохоос аргагүй.
Гэтэл манай улс муулаад байдаг өмнөх нийгмийнхээ үед хөдөөгийн нэгдэл, САА-гаасаа сүүгээ цуглуулж машинаар зөөгөөд цэвэр монгол малынхаа сүүгээр нийслэлийн иргэдээ хангаж болдог л байсан. Өөрөөр хэлбэл ийм ажлыг төрийн бодлого зохион байгуулалтаар хийж чадахаас биш ганц малчин ийм зохион байгуулалт, бүтцийг бий болгож чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Тэгвэл том компаниуд чадах уу гэдэг нэг асуудал бас гарч ирнэ. Өөрөөр хэлбэл компанийн засаглал хэрэгтэй юм биш үү гэсэн санаа дэвшигдэн гарч ирнэ гэсэн үг.
Үүний хариултыг өнөөдөр голдуу эрх мэдэлт танил талаараа дамжуулан импортын хулхи барааг төсвийн байгууллага, төрийн өмчит газруудад өндөр үнээр шахаж ашиг олдог, дотоодын жижиг үйлдвэрлэгчийг хааж импортоор оруулж ирсэн чанаргүй, хуурамч шошготой барааны үнээ дуртай үедээ цөөн хэдүүлээ үгсэн хуйвалдаж нэмээд, эрх баригч намуудын хишиг болгон тарааж байгаа бэлэн мөнгийг нь иргэдээс хураан авч, ядуурлын дөрөөг чангалж суудаг, монголын баялгийг эрх баригчидтай нийлж гадныханд худалдчихаад орлогоо нууж, татвараас зайлсхийж, татварын өршөөлд хамрагдах гэх мэтээр хууль бус элдэв үйл ажиллагаагаар үлгэрлэж байдаг том компаниудын бэлэн жишээ нь компани гэдэг өөрийн ашиг орлогыг бодохоос биш улс үндэстний эрх ашгийг хамгаалж, төрийн бодлогыг явуулж чадахгүй гэдгийг бидэнд хэлээд өгнө.
Ер нь нийгмийн ядуурал гэдэг нь нийт олны мөнгө нэг хүний халаасанд бөөгнөрч бусад нь гар хоосон болж байгаа хэрэг бөгөөд энэ ч утгаараа компанийн буюу олигархийн засаглал гэдэг нь том нь жижгээ барьж иддэг “хилэнцэт аалзны засаглал” болох нь ойлгомжтой юм.
Өнөөдөр манайд 10 хүний 2 нь л ажилтай болох боломжтой. Энэ нь хүмүүсийг хөгжүүлж чадваржуулах өрсөлдөөнийг биш харин дарамт, доромжлол, атаа хорслыг л бий болгох бөгөөд ажилласныхаа хэрээр сайхан амьдрах боломж бүр ч биш юм. Яагаад гэвэл эзний хүслээс өчүүхэн төдий татгалзах юм бол хөөгөөд гаргахад гадаа нь “элсэн цөлд ангаж цанган амь тавихын даваанд тулаад” ийшээ орвол “мөнхийн аршаан ханатлаа ууна” гэж итгэсэн хэд дахин олон хүн байгаа. Энэ нь л бусдыг өчүүхэн бага хөлсөөр ажиллуулж их ашиг олох боломжийг бүрдүүлнэ. Тиймээс нийгмийн ядуурал нь компанийн засаглал оршин тогтнох боломж нь, боолчлолын дэглэм урган төлжих хөрс нь ажээ.
Номхон хүлцэнгүйгээр боолчлогдох гэдэг бол манай өнөөгийн нийгмийн олонхид тулган хүлээлгэсэн зарчим болоод удаж байна.
Тэгвэл энэ боолчлолын дэглэмийг хорьж иргэн бүрийн эрх, тэгш сайхан амьдрах бололцоог хангахын тулд нийгмийг зөв зохион байгуулах, иргэн бүрээ ямарваа халдлагаас хамгаалах үүргийг Төр хүлээдэг.
Гэтэл манай улс төрчид, тэр тусмаа “барууны өндөр боловсролтой” гэдгээ олон нийтэд харуулах эрмэлзлэлтэй улс төрийн алба хашигчид, төрийн түшээ гэх эрхмүүд “Төр хамаг юманд оролцсоноос нийгмийн хөгжилд саад болж байна, эрх мэдлийг орон нутагт, иргэний байгууллагуудад өгөх хэрэгтэй” гэж номчирхох нь тун ч ойлгомжгүй.
Үнэхээр орон нутгийн ИТХ, Засаг дарга, засаг захиргааны байгууллагууд нь эрх мэдэлгүй юм уу гэтэл гадны хэдэн тэнэмэлийг орон нутагтаа орогнуулан, хамаг баялагаа тэдэнд найр тавин өгч газар нутаг, ус байгалиа сүйтгээд, эсэргүүцсэн нутгийн иргэдээ айлгаж дарамтлаад амьдрах аргагүй болгож байгаа нь эрх дарх нь хэтэрсэн гэмээр. Ажил хийх гэхээр мөнгө санхүү нь үнэхээр хүрэлцэхгүй байгаа юм болов уу гэтэл хувьдаа бариулаад байгаа барилга байгууламжийг нь харахаар илүүдээд ч байгаа юм шиг.
Тэгээд юм болгонд төр оролцоод байгаа юм бол энэ бүх хууль бус үйлдлүүдийг нь дор дор нь зогсоогоод засаж залруулаад баймаар. Гэтэл үгүй.
Энэ бүхэн төрийн оролцоо ихдсэнийг биш харин төрд луйварчны оролцоо ихдсэнийг л харуулаад байгаа билээ.
Гэтэл улс төрч эрхмүүд өөрсдөө төрд гарчихаад Төрийг үгүйсгэн, “төрийн оролцоог багасгаж иргэний байгууллагуудад л эрх мэдлийг өгөх хэрэгтэй” хэмээн царайгаа мэнчийлгэн мэдэмхийрцгээх нь улс үндэстнийг аймаг орон нутгаар нь салгаж, задлан бутаргах гадны санаа зорилгыг өөрсдөөр нь зөвшөөрүүлэх гэж олон нийтийн толгойг эргүүлэх аядаж суугаа нь тэр.
Монголыг эзэнгүйдүүлэн цөлмөх, компанийн засаглал тогтоон боолчлох харийнхны далд бодлогыг манай төрмөл бус “таримал ухаантнууд” ингэж л хэрэгжүүлсээр… .

Монголд эдийн засгийн “алуурчны” үүрэг гүйцэтгэгчид

1990 оноос хойш манайд явагдаж ирсэн улс төрийн бодлогын хүрээнд зөвхөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай л ярьж ирснээс биш том үйлдвэр байгуулах талаар нэг ч дурсагдаагүй. Мэдээж бодлогоор устгасан юм чинь юу гэж дахиж бий болгоё гэх билээ дээ .
Тэр ч байтугай өнөөгийн Засгийн газар иргэдээ байнгын ажилтай болгох сонирхолгүй байгааг “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдийн тоог Оюутолгой төслийн монгол ажилчдын тоонд оруулж тооцох” Засгийн газрын 2010 оны наймдугаар сарын 18-ны 122 дугаар тогтоолоос харж болно.
Гэтэл “Шинэ бүтээн байгуулалт”, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” гэх мэт олон сайхан төсөл хөтөлбөр яриад байгаа нь гадны ажилгүйчүүдэд зориулсан ажлын байр болох нь нэгэнт тодорхой болоод байна. Үүний нөгөө талд хамгийн хорлонтой санаа агуулагдаж байгаа нь Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наманчлал” номонд бичсэнчлэн улс орныг маш их өрийн барьцаанд оруулах зорилгыг л хэрэгжүүлэхээс биш монгол улсын хувьд өөр ашиг гарахгүй. Үүнийг хэрэгжүүлэхэд стратегийн ордуудаа барьцаалж асар их зээл авна гэдгээ ч ил тод зарласан.
Улс үндэстнийг сүйрүүлэх энэ арга технологийг Латин америкийн орнуудад хэрэгжүүлэхдээ тусгай бэлтгэсэн “эдийн засгийн алуурчдыг” ашиглаж байсан бол харин манайд өнөөгийн төр засгийн эрх баригч бүлэглэл тэрхүү “алуурчдын” үүргийг гүйцэтгэж байна.
Латин америкийн орнуудад амжилттай хэрэглэж, дараа нь социалист систем задармагц уг хүрээлэлд багтаж байсан улс орнуудад “даяаршил”-ын цуурай дор өвөр лүү нь шургуулж амжсан энэ “чөлөөт зах зээл” гэгч “улс үндэстнийг үгүй хийх технологи” манайх шиг жижиг улсыг байтугай дэлхийн том гүрний нэг ОХУ-ыг ч хэдэн арван жилийн турш байр сууриа олж чадахгүй болтол ганхуулан бужигнуулж дөнгөлөө.
Үнэхээр ч Жон Перкинсийн бичсэнчлэн “эдийн засгийг нь алснаар” улс орнуудыг эрхшээлдээ оруулж, Уильям Энгдалийн “Сүйрлийн үрүүд” номонд дурьдсанчлан “хоол хүнсийг нь хянаснаар дэлхийн хүн амыг хянах” гэсэн дэлхийн том гүрний санхүүгийн эздийн санаархал ийнхүү дэлхий дахиныг сүйрлийн ирмэгт авчирсныг улс орнууд хожуу ч гэсэн ухаарч Латин америк, Баруун Европын орнууд нийтээрээ эсэргүүцэн тэмцэх боллоо.
Харин манай Улс төрчид, эрх баригч намууд улам бүр ялзран балайрсаар…

О.Лхагвадорж

Categories: Болгоомжил

Монголын цагаагчин гахай жилийн хувьсгал

Хэрээд.Л.Жамсран
Энэхүү номыг татаж авахыг хүсвэл ЭНД ДАР!
Монголчууд үндэсний эрх чөлөө, төрийн тусгаар тогтнолынхоо төлөө харийн ноёрхогчдын эсрэг хийсэн тэмцлийн нэгэн оргил үе -Цагаагчин гахай жилийн хувьсгал
хэрхэн бэлтгэгдэж ялсан хийгээд ялагдсан учир шалтгааныг нэг анги, намын байр суурь, аль нэг их гүрний бодлогоор биш, зөвхөн Монгол үндэстний бодит байдлын үүднээс түүхэн үнэнийг өргөн олон уншигч нарт танилцуулахын тулд эрдэм шинжилгээний хялбаршуулсан энэ товхимолыг толилуулж байна.Энэ бол зөвхөн нэг анги, нөгөө ангийнхаа эсрэг хийсэн хувьсгал биш, харин Чин улсын ноёрхол дахь Монголчуудын нийт анги давхаргын эрх ашгийг илэрхийлсэн үндэстний эрх чөлөөний буюу үндэстний хувьсгал бөгөөд түүний төв нь Ар Монгол байв.Бид уг хувьсгалын урьд бараг дурдагдаагүй байсан гол удирдагчид хийгээд олон газрын Монгол эрчүүд журамт цэрэг болон нэгдэж , үндэстний нэгдлээ сэргээхийн төлөө түмэн газрын хол гэлгүй , төрсөн биеэ хайран гэлгүй тулалдаж Олноо Өргөгдсөн Монгол улсаасаа эрхэм цол, шагнал хүртэн үнэлэгдэж байсныг харуулахын тул олон Монгол нутгаас ирсэн дайчин тэмцэгчдийг төлөөлүүлэн зарим баатар жанжин, дарга нарын амьдрал тэмцлийг товч тойм бичив..

Цагаагчин гахай жил Монголд болсон үйл явдлын үнэлэлт хараахан нэг мөр болоогүй.Монголын ойр үеийн түүхийг судлаачид түүнийг Манж чин улсын тэр үеийн дотоод байдлаас голлон урган гарсан нийгмийн хямралын нэгэн хурц илрэл байсан гэж нарийвчлан судлаж байхад, энэ бол гадаад улсын турхиралтаар сэдэгдсэн зохиомол үйл явдал хэмээн тухайн нийгмийн байгуулал, төрийн бодлогын бурангуй мөн чанарыг зөвтгөх санааны үүднээс хайнгад тайлбарлахыг оролддог судлаач ч бас бий.Иймд бид толилуулан буй товхимолыг уншигч нарт өөрсдөө дүгнэлт хийх боломж олгох, уншихад аль болохоор дөхөм болгохыг хичээв! Зохиогч.

Follow

Get every new post delivered to your Inbox.