Archive

Archive for the ‘Монголчуудаа’ Category

Овог, ургийн бичгийн тухай

Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно санагдаж өөрийн эрхгүй түүний зүг намайг хөтөллөө. Өвгөний мэнд усыг мэдэж танилцахад шинэ үеийн “зантай” хөгшчүүл лав биш гэдгийг би мэдэв…
Би ярианыхаа завсраар “Түүхээ мэдэхийн ач тусын тухай” асуувал өвгөний нүд сэргээд явчихлаа.
- Байлгүй яахав дээ хүүхээ гэж хэлээд нилээн тухалж суугаад яриагаа ийнхүү эхлэв
Эртхэндээ намайг бага байхад манай голд Цэрмаа гэж сайхан охинтой баян Доржийнх гэж айл урд голоос нүүж ирсэн юм. Би эгчгүй байсан болоод ч тэрүү ийм эгчтэй болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Манай голд Ноорхой Сангийн ач Баатар гэж яг л баатар баймаар чийрэг өсгөлүүн биетэй ах байсныг би одоо ч тод санадаг юм. Нилээн хэдэн сар өнгөрсөний дараа намайг Хүрээ яваад ирэхэд манай голын хэдэн айлын дунд Ноорхой Сангийн Баатар, баян Доржийн Цэрмаатай суух гэж байгаа гэнэ гэсэн яриа дэгдсэн байлаа. Удсан ч үгүй манай голд нижгэр найр болох ч өдөр ирлээ. Тэр өдрийн сайхныг ч үгээр ч хэлэхийн аргагүй байв. Яг “ хөшиг тайлах” үеэр… Би өвгөний яриаг тасалж “Хөшиг тайлах” гэж яг юу гэсэн үг вэ? гэхэд өвгөн над руу нэг сүрхий харснаа: -Манай нутагт хуримлах ёсыг тэгэж нэрлэдэг юм л даа! гээд цааш яриагаа үргэлжлүүлэн Хүрээ талаас морьтон айсуу гэсэн чимээнээр бүгд гэрээс гарч тэр зүг харлаа. Тэдгээр хүмүүс бараг морьтойгоо гэрт тулж ирээд их л эрэмгий мориноосоо могойд хатгуулсан аятай огло үсрэн бууж шууд гэрт дайран орж хойморт очиж “Хөшиг тайлахаа зогсоох! Баатрыг хүрээнээ даруй ирүүл! “Худ, худгуй” бологсодыг 9 малаар торгох! Найрыг даруй тараах” тухай зар бичиг уншив. Мэл гайхаж цэл хөхрөгсөд Баатар, Цэрмаа хоёрыг эгч дүү болохыг мэдэж ихэд цочирдсон Цэрмаагийн аав, ээж яах ч учраа олохгүй дэмий л ийш тийшээ сандран гүйж байлаа. Тэр цагаас хойш Баатар ямар ч хэл сураггүй алга болсон юм даа. Хожим бид учрыг нь сонсохноо Баатарын ээж Цэрмааг төрүүлчихээд Хятадын пүүсний эзэн Данжаадаас зугатааж явахдаа охиноо Доржид өргүүлсэн юм байна лээ. Дараа нь энэ бүгдийн ярьж чадалгүй өөд болжээ. Харин учрыг мэдэх хүн үүнийг нь мэдсний ачаар манай нутаг хошуу аймшигтай, гутамшигтай зүйлийг үзээгүй юм даа гээд өвгөн яриагаа өндөрлөөд алсыг ширтлээ…” /1997 онд. П.Х. 1в Ч. Эрдэнэцэцэгийн зохион бичлэгээс/

Ийм үйл явдал хүний амьдралд бишгүй сонсогдож дуулддаг ч бид өнөө үед бараг цочирдохоо больжээ. Энэ ч аргагүй юм. Учир нь бид баргийн юманд цочирдохооргүй болтлоо сайн сайхан, муу муухай зүйлийг сонсож, үзэж мэдэрсээр “хогийн сав” шиг болж дээ! Жишээлбэл ДОХ. Түүнийг бид эхлээд маш их цочирдон хүлээн авсан. Энэ нь аяндаа намжиж байтал хаанаас ч юм хоёр хүн ДОХ-той боллоо гэхэд Монгол даяар “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой” гээд бөөн бөөн сенсаци, мэдэгдэл, заримдаа ч бүр улс төрийн шинж чанартай онигоо ч хүртэл гарч байгаад дахиад л намжлаа. Гэтэл ДОХ-оос дутахгүй өөр нэг аймшигт зүйл байгаа нь “Монголчуудын цус ойртолт”. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монголд 1000 хүн тутамд 9,7 (11) хувь нь оюун ухааны хомсдолтой гэж гарсан. Аливаа үндэстэн, угсаатан 4 саяас дээш байж хүн ам зүй, эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг, улс төрийн талаар ямар ч улсаас хамааралгүй, аюулгүй хөгжих боломжтой гэж судлаачид үздэг. 2,7 сая хүнтэй Монгол улсын 1.100.000 шахам нь зөвхөн Улаанбаатарт, үлдсэн нь 1,2 сая км2 нутагт тархан суусан нөхцөлд магадлалын онолоор бол дээрх тоо бараг геометр прогрессоор өсвөл бид яах вэ? Иймд овог, ургийн бичгийн тухай уламжлалт мэдлэгээ нэн даруй сэргээх нь бидний өмнө тавигдаж буй чухал асуудлын нэг.

Овог гэдэг нь нэгэн өвөг дээдсээс угсаалж, элгэн садны холбоотойгоор шүтэлцсэн бүлэг хүмүүсийн нэгдлийг хэлдэг байна. Овгийг хүн төрөлхтний хувьд “зохион байгуулагдсан хамгийн анхны нийгэм” гэдгийг урьд нь бид үзсэн билээ. Хүн төрөлхтөн бүгд овгийн хамаарлаар зохион байгуулагдаж цаашдаа иргэнших явцдаа өөр өөрсдийн соёл иргэншлийн онцлогоороо ялгарч иржээ. Гэхдээ соёл иргэншлийн хоёр ерөнхий хэв шинжээр угсаатан бүрэлдэх процесс явагджээ. Суурьшмал иргэд ихэвлэн эрхлэх аж ахуй, оршин буй газар нутгаараа холбогдон овог-аймаг-фратрийн дээд шат болох Угсаатан болж хөгжсөн юм. Жишээ нь, Дундад зууны Европт Франц, Испани, Славян, Викингүүд гэх мэт угсаатны хэв шинж III-IY зуунд тодорхой нэг бүс нутагт бүрэлджээ. Ийм процесс дорно дахины суурьшмал иргэншилтэй Хятад, Солонгос, Япон, Энэтхэгт ч адилхан явагджээ. Харин нүүдэлчин ард түмэн өөрсдийн аж төрөх ёс, ахуйн онцлогоосоо болж удам гарал, овог аймгаараа холбогдон угсаатан болж хөгжсөн байна. Иймээс ямар ч нүүдэлчин угсаатнууд нүүдлийн иргэншил, угсаатны хөгжлөөсөө шалтгаалан нэгдүгээрт: Хүн амын хувьд цөөхөн, Хоёрдугаарт Овгийн маш хатуу дэг жаягтай, түүнийгээ сайн мэддэг, зөрчсөн хүмүүнийг хатуу цээрлэдэг байна. Өнөөгийн Монгол угсаатны эх үндэс YII зууны үед Төв Азийн нутагт нүүдэллэн амьдардаг байсныг гэрчилдэг хамгийн эртний, эмх цэгцтэй, дэлгэрэнгүй бичгийн эх сурвалжууд болох 1240 оны “Монголын нууц товчоо”, 1310 оны Рашид-ад-Дины “Судрын чуулган” зохиолууд юм. “Монголын нууц товчоо”-нд 30-аад овог тэмдэглэгдснээс ихэнх нь Нирун-Дарлигин гэсэн Монгол угсаатны гол мөхлөг болсон овгууд юм. Эдгээр овгуудын ихэнх нь яс, цусан төрлийн холбоотой буюу ургууд хэмээн өөрсдийг тооцож, үүсэл гарал, нийгэмд эзлэх байр сууриараа зэрэг дэв, хэмжээ хязгаартай байжээ.

“Монголын нууц товчоо”-нд Бодончар 3 овгийн төрхөмтэй байснаас Жадаран, Баарин, Жаурдай гэсэн шинэ овгууд үүсч хожим эхийн талыг харгалзан “Хэвэл нэгтэй, хэлхээ холбоотой нэг овгууд” хэмээн ярилцаж харилцан дотносдог байсныг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ ёс улам өргөжсөөр одоо Монголын бүх овгуудад уламжлагдан, Харь Жада овог, Яс цусны холбоотой ураг овгууд гэж хоёр хуваагддаг ч дээд үедээ нэг гаралтай “Монгол ахан дүүсүүд” гэж ярилцдагаараа бусад үндэстэнгүүдээс онцгойлон ялгагддаг билээ. Иймээс “Дээд үедээ ураг төрлийн барилдлагаар холбогдсон нэг өвөг дээдэстэй Монгол ахан дүүсүүд цөөхөн ч гэсэн овгуудынхаа хүрээнд харилцан дотносож, өнчин ядуус, ядарсан хүмүүсээ асран тэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцдаг олон сайхан заншил, баяр ёслол эрт үеэс бий болж эдүгээг хүртэл уламжлагдан иржээ”

Овог бүр өөрийн гэсэн тодорхой нэр хочтой. Тэр нь уул овогийн эрхийн хэм хэмжээ, хүчин чадал, мандал буурлын баталгаа болдогийг Урианхай, Хиад-Боржигин, Хаучин, Жүрхэн, Торгууд мэт олон овгийн нэрнээс харж болно. Мөн овог бүр өөрсдийн туг сүлд, уриа хашгираа, нийтийн дуу бүжиг, хорио цээртэй, тулж өргөрүүлсэн түүх, удам судраа бичиж үлдээдэг ургийн бичиг, мал сүргээ танидаг им тамгатай байлаа. Иймээс хүн бүр овгоороо эхэлж танилцдаг, овоггүй хүн нэргүй хүнтэй адил байсан үе тун саяхан байсан боловч 1922 оны 6 сарын Ардын Засгийн газрын тусгай тогтоолоор хүмүүсийг овгоо хэрэглэхийг хоригложээ 1996 он хүртэлх үе буюу 70 жилийн хугацаанд Монгол угсаатны олон мянган жилийн турш тогтоож байсан нэг тулгуурыг хугалсан байна.
1994 онд ерөнхийлөгчийн зарлиг гарч овгоо сэргээх, албан хэрэгт түүнийг тэмдэглэх, ургийн бичгээ хөтлөх журам дахин сэргэжээ. Овгоо сэргээж, түүнийг судлах ажил идэвхтэй хийгдэж 5000 овог одоогоор бүртгэгдээд байна. Учир нь Монгол овог гэдэг нь түүхэн үе бүр ясныхаа шинжээр үүсэн гарч байдаг тул овгууд хасагдах, нэмэгдэх зэргээр үргэлж хувирч олон салбар овгууд үүссэн. Хүмүүс архивын баримт сэлт, малын им тамга, өвөг дээдсийн хууч яриа зэргээр өөрийн овгуудаа танин мэдэж сэргээх бололцоотой ч XII-XX зууны эхэн үеийн Монголчууд шиг овгийн түүх, ёс заншил, удам угсаанд хамаарах бүх бүх хүмүүсээ мэдэж сэргээх бололцоогүй нь харамсалтай.

Ургийн бичиг. Бидний дээр дурьдсан хүн ам зүйн судалгаан дахь тоо баримтыг хэрхэн устгах вэ? Бид ХХI зуунд хэрхэн хөгжих вэ?

Бидэнд өнөөдөр бахархал болж үлдсэн хоёрхон тулгуур байна. Нэг нь бүр 800 жилийн өмнө амьдарч байсан Их хаан Чингис, түүний байгуулсан Монгол гүрний гайхамшигт түүх, Хоёрдох нь хэдэн мянган жилийн турш ерөөсөө нэг саяд хүрч байгаагүй бидний нүүдэлчин өвөг дээдсийг уусгаагүй, “цэвэр” хэвээр нь хадгалсаар ирсэн ургийн бичиг юм. Үүнийг батлах зүйл нь бүр XIII зууны үеэд “Монголын бүх овог аймаг яруу тодорхой удам угсааны модтой /түүхтэй/. Учир нь Монголчуудын заншил нь өвөг дээдсийнхээ удам угсааг залган сахиж, төрсөн хүүхэд бүрдээ удам угсаагаа зааж сургадаг. Тийнхүү тэд удам угсааны тухай үгийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч байхгүй” гэж Рашид-ад-Дин бахархан бичсэн байдаг.

Харин яг тэр үеэс одоог хүртэл хөтлөгдөн ирсэн ургийн бичгүүд хадгалагдан үлдсэнгүй, түүний хуулбаруудыг 1725 онд Манжийн хаан Энх-Амгалан Монголын бүх тайж язгууртай хүмүүсийн ургийн бичгийг Бээжинд хэвлүүлнэ гэдэг нэрийдлээр хураан аваад шатаачихжээ. Үүний дараа дахин шинээр ургийн бичгүүдийг хөтлүүлсэн ч зэрэг хэргэм, хөрөнгө мөнгө залгамжлуулах гол баримт бичиг гэдэг утгатай болгосон юм. Эдгээр олон ургийн бичгүүдийг нягтлан үзвэл түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах гэсэн хоёр аргатай байна. Хүснэгтлэн зурахдаа шулуун шугам, модны цагираг, модны мөчир мэт салбарлуулах гэсэн гурван аргаар бичигддэг байв. Эдгээрээс 1905 онд хийгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичсэн нь түүхэнд үлдсэн хамгийн том ургийн бичиг болжээ.

Ургийн бичигт олон үеийг бичих боломжтойг ч, голдуу 11, 13 үеийг л бичиж үе дотроо гэрлэхийг хатуу хориглодог байв. Учир нь “Удам холдвол ухаан сайжирна” “Манцуйтай байхдаа манайх байлаа Магнагаа өмсөхөөр хүнийх болдог” гэж ярилцан хүү, охидоо багад нь ураг хол, угсаа нэг овгуудтай сүй бэлэг тавилцан худ ураг болдог байв. Ураг дотроо эр-эм бололцож гэм алдснаа Их хаан Өгээдэй ч хүлээн зөвшөөрч онцгойлон гэмшиж байсан нь ердийн зүйл биш ажээ.

“Хусавч үл арилах эцгийн ясан төрөл, Шавхавч үл ширгэх эхийн цусан төрөл” хэмээн бэлэгдэн ярилцдаг монголчууд авга, нагацын ураг төрлөө 12 үеэ (Холбоо-Хуланц өвөг-Хуланц-Элэнц өвөг-Элэнц-Өндөр өвөг-Өвөг эцэг-Эцэг-Би-Хүү-Ач(Зээ)-Гуч(Зээлэх төрөл)-Жич(Зээнцэр)-Ачинчар-Гучинчар-Жичэнцэр-Жилүүхүй) мэдэж 13 дахь үедээ яс хагалах гэдэг ёс үйлддэг байсны учир нь “Эмэгтэй хүний улаан шингэн, эрэгтэй хүний цагаан шингэнтэй сүлэлдэн хүн бий болдог. Иймээс эхийн тал нь хүний мах, цусыг бүрдүүлдэг, Эцгийн тал нь ясыг нь бүрдүүлдэг тул эхийн үе 5 дахь үедээ, Эцгийн үе 9, 11 дэх үеүүддээ мултрана”, “Ээжийн бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Нагац-Нагацлах төрөл, Эцгийн талын бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Үеэл-Хаяал, Эгч дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд, тэдний дараагийн үеүдийг Бөл-Бөлөнцөр-Бөлөөлөн” хэмээн ярилцдаг бичигдээгүй хэв хууль өнөөг хүртэл хадгалагдан ирсэн.

Эх орныхоо төлөө тэмцсэн залуусыг цагдан хорьж эхэллээ!!!


“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Болдбаатарыг өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан гэрээс нь албадан баривчилсан юм. Тэрбээр тус дүүргийн цагдаагийн хэлтэст өлсгөлөн зарлахаа дөнгөж сая мэдэгджээ. Г.Болдбаатарыг тодорхой шалтгаангүй баривчилсан нь санаатай хийж буй үйлдэл гэж холбооны гишүүд дэмжигчид нь үзэж байгаа юм. Тэрбээр Сэлэнгэ аймагт нутаг чөлөөлөх ажиллагаанд оролцож яваад бие нь муудсан учир хэд хоногийн өмнө нийслэлд ирсэн байжээ.

Өнгөрсөн шөнө Өвөрхангай аймгаас баривчлагдаж ирсэн “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, н.Төмөрбаатар нарыг Улсын мөрдөн байцаах газраас цагдан хорих 461 дүгээр хорих анги руу ачсан байна. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулагдаад байсан М.Баатархуягийг дөнгөж сая тэндээс авч явсан бөгөөд түүнийг хаашаа ачсаныг иргэний хөдөлгөөнийхөн мэдээгүй байна. Ямартай ч Өвөрхангай аймгийн Уянга, Зүүн Баян Улаан сумын заагт үйл ажиллагаа явуулж байсан “Гурван тамга” компанийн усан бууны генераторыг буудсан Ц.Мөнхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж байгаа бололтой.

Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт

Монголын нүүдэлчин ард түмэн нийгэм журамд шилжих нь нэлээд онцлогтой юм. Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Их Монгол улсыг байгуулах явдал.Манай улс тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монголыг хамрах явдал, ар Монголоор зогсохгүй. Ингэхийн тулд Ар Монгол нь бүх Монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл-шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой. Эхлээд Өвөрмонголын Зост, Зуун-Уд, Жирэмийн 3 чуулганыг сайн дураар нь дагуулж Монголд нүүлгэн ирүүлээд хүн амын нягтшилийг сайжруулан эдийн засаг, улс төрийн хүчээ бэхжүүлэх, алсдаа ЗХУ болон бусад улсуудын дэмжлэгтэйгээр Монгол улсыг тойруулан Төвд-Хятад-Туркестаны Монгол үндэстнийг нэгтгэж Төв азийн холбооны улс байгуулах ёстой. Ингэж чадвал Монгол нь Орос, Хятадаас айхгүй эдний эсрэг сөргөлдөн зогсож болно.
Agiin buryad -mongol aimgiin Sharaid ovgiin Jamsrangiin Tsebeen. (1923 on)

 Жамсран Цэвээн (1880-1942)
Судар бичгийн хүрээлэн (Шинжлэх ухааны академи)-г үндэслэгчдийн нэгэн.Тэрээр Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хамтран туслагч, Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэгч, нэртэй улс төрч, түүхч, сурган хүмүүжүүлэгч, хэлмэгдсэн эрдэмтэн хүн байжээ.
Тэрээр Монголын түүх яруу найраг, дуу, шүлэг, бөө мөргөлийн дурсгалт зүйлс цуглуулагч, судлаач, барууны ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэгч эрдэмтэн хүн байсан.
Монголын сэхээтнүүдтэй хамтран газарзуйн зураг гаргах, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж байжээ.
1880 онд Агын Хори Буриадад төрсөн.
1888-1891 онд (8-11 нас) Ага сургууль төгссөн
1891-1894 онд (11-14 нас) Чита дах Оросын гимназид сурч байсан
1895-1897 онд (15-17 нас)Ленинградад Бадмаев-н (1851-1919) сургуульд сурч байсан. Гэвч 1897 онд сургууль хаагдсан.
1898-1902 онд (18-22 нас) Иркутскийн Багшын семинарт сурч төгссөн
1902 оноос (22 нас) Петерсбург их сургуульд Барадины хамт (Улаан-Үүдийн Судар бичгийн хүрээлэнгийн захирал) сонсогчоор орсон
1903 оны (23 нас) зун буриад монгол ардын уран зохиол, бөө мөргөлийн чиглэлээр судар ном цуглуулж эхэлсэн
1904 оны зуныг Оросын хүрээлэнгээс дэмжлэгтэйгээр судалгааны ажил хийж Нийслэл хүрээ, Ага (Хори) Буриадад байсан
1905-1906 онд мөн адил судалгааны ажлаар зорилгоор Монголд байж Петербургт буцан ирсэн
1907-1908 онд (27-28) Санктпетерсбургын Их Сургуульд ажиллаж монгол хэл зааж байв.
1909-1910 онд (28-30 нас) Өвөр Монголоор аялсан.
1911-1917 онд (31 нас) онд Буриадаас Монголд ирж Нийслэл Хүрээ (Өргөө, Урга)-нд амьдарч байсан.
1911оноос Гадаад хэргийн яаманд ажилтан, Шинэ толи сониний хянан тохиолдуулагчаар ажиллаж байсан.
1912 онд (32 нас) Орос Монголын найрамдлын гэрээ хэлэлцээрт Петербург хотноо орчуулагчаар оролцон тусалан, гадаадын бусад орны элчин сайдуудтай харилцаа тогтоон улмаар Монголын тусгаар тогтнолыг олон улсаар хулэээн зөвшөөрүүлэх талаар хөөцөлдөж тусалжээ.
1913-1917 онд Монголд сургууль нээн хичээл зааж, түүний анхны сурагчын нэг нь Х.Чойбалсан байлаа.
1913 (33 нас) онд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хамт Хаант Орост айлчлалд орсон. 3 сарын 5-нд Ерөнхий сайдын заавраар Монголд анх удаа дэвшилт ардчилсан агуулгатай сонинг гаргажээ. Газрын зураг бэлдэх ажилд оролцож байв.
1915 онд (35 нас) Орос Монгол Хятад гурван улсын Хиагтын гэрээ бичигт оролцон монголын талаас Ж.Цэвээн, Цогт Бадамжав нар эх зохиогч, орчуулагчаар ажиллажээ.
1915 оны 9 сарын 1-ээс “Нийслэл хүрээний сонин бичиг” гэдэг сонин Нийслэл Хүрээнд гаргахад оролцов.

1919 оны (39 нас) 3 сарын 30 ны єдєр Эрхүүгийн их сургуулид байхдаа Ж.Цэвээн оюутнуудыг зуны амралтаар Монголд томилолтоор ажиллуулах хүсэлт тавьсан ба таван оюутныг Нийслэл хүрээ, Ховдын хязгаарт илгээх болжээ.
1920 оноос Ж.Цэвээн Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын
газарт ажиллаж байхдаа Монголын Ардын хувьсгалын хөдөлгөөнд оролцсон.

1921 оны (41 нас) 3 сарын 1-нд Дээд Шивээд болсон Монгол Ардын намын анхдугаар их хуралд оролцсон 26 хүний нэг нь Цэвээн байв. Тэр МАН-ын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцож, тус их хуралд хэлэлцүүлжээ. Ардын сургуули байгуулж Ж.Цэвээний бичсэн “Орчлон ертєнцийн байдал” ном 20-оод оны дунд сургуулийн сурах бичиг, гарын авлага болж байжээ.
1921-1932 оны (41 нас) 11 сард Судар Бичгийн Хүрээлэн үүсэхэд Онходын Жамъян гүний нарийн бичгээр ажиллав.
1924 онд (44 нас) Улсын бага хурлийн гишүүн, 1924 оны БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг бичиж боловруулахад оролцов.
1926-1927 онд эхнэр Бадмажав Германд анхны монгол оюутнууд, мэргэн гүн Гомбожавын хамт явсан.
1932-1940 онд (52-60 нас) Ленинградад Эрдэнэбатхантай хамт цөлөгдөж Дорно Дахины институтэд ажиллажээ.
1936 онд (56 нас) номоо Орост орос хэлээр хэвлүүлээд дараа нь англи хэлээр орчуулсан байна.
1938 онд (58 нас) эхнэр Бадамжав Цэдэновна Улаанбаатарт өөд болсон.
1940 онд (60 нас) 2 сарын 19-нд Оросын дээд шүүхээр шийтгүүлж 5 жилийн гяндан ял авсан.
1942 онд (62 нас) Оренбургийн шоронд насан өөд болсон.
1993 онд 60 жилийн дараа Оросын засгийн газрын шийдвэрээр хэрэг цагаадсан.

Эрхэмсэг Монгол хүн таныг бид урьж байна

Сайн байна уу?
Монгол эгшиглэн хамтлагийн авьяаслаг бяц хан багачууд маань Бид Монгол хүүхдүүд тоглолтоо 2011 оны 5-р сарын 25-нд Бөхийн өргөөнд хийхээр боллоо. Та бүхэн бидний тоглолтыг ирж үзэхийг, хамтран ажиллахыг урьж байна.

Монгол ардын дуу хуур мөнхөд эгшиглэж
Мөнх хөх тэнгэртээ дуурссаар байх болтугай

Харилцах утас : 93119310, 98620606, 91174919

Өнөөдөр болсон жагсаалын үеэр Гал үндэстэн холбоог дэмжиж очсон андын хийсэн бичлэгийг засваргүйгээр хүргэж байна.

Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхэнд хандах Уриалга

March 30, 2011 6 comments
Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхэнд хандах
Уриалга

Цогт эх оронч Ц.Мөнхбаяр нараа бүхий арга хэрэгслээр хамгаалцгаая!

Монгол улс үндэстэн маань өнөөдөр хэдэн арван чиглэлийн геноцидэд өртөн, үхэх сэхэхийн зааг дээр зовж шаналан байна. Нэг чиглэлийн геноцид нь – ашигт малтмалын неоколоничлол юм.
Харийн неоколоничлогчид болон, тэдний дотоодын хамсаатнууд Монгол улсын газар нутгийн аль их алт баялагтай дийлэнх хэсгийг эзэмшиж, цөлмөн дээрэмдэж, байгаль орчныг хордуулан хувхайруулж, монгол хүнийг гишгэх газаргүй, амьдрах аргагүй болгож ирэв.
Энэ талаар зовнин бичдэг, хэлдэг хүмүүс цөөнгүй. Харин жинхэнэ амь бие хайргүй, шийдэмгий тэмцсэн хүмүүс бол Ц.Мөнхбаяр болон, түүний нөхөд – Б.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, Д.Баяраа нар юм.
Байгаль хамгаалагчдын “Нобелийн шагнал” гэгдэх Голдманы шагналыг хүртсэн нэр хүндтэй зүтгэлтэн Ц.Мөнхбаяр ахуй амьдрал, аюулгүй байдлаа умартан, хууль зөрчигч харийн компаний техникийг буу онилон зогсооход хүрсэн билээ.
Урт удаан хугацааны, олон шатны тэмцэл нь зохих үр дүнг авч ирэхгүй байсан тул, эх орноо гэх халуун зүрх сэтгэлтэй тэд монголчууд бид бүхний төлөө энэ алхмыг,аргагүй хамгаалалтыг хийсэн юм.
Неоколоничлогчид Ц.Мөнхбаяр нарыг нь шоронд хийчихвэл болох юм байна гэж мунхаглан сэтгэж, тэднийг 5-8 жилээр яллах элдэв арга бачаа хэрэглэж байна. Монголоо гэх сэтгэлтэй эх оронч хүмүүс зөвхөн Ц.Мөнхбаяр, түүний нөхөд юм гэж үү.
Үгүй ээ, Монголын төлөө цохилох зүрх, лугших судастай мянга мянган эх оронч бий гэдэгт итгэж байна. Эв санаагаа нэгтгэж, Ц.Мөнхбаяр нарыгаа бүхий арга хэрэгслээр хамгаалцгаая. Харийн түрэмгийлэгчийн гэмт үйлдлийг таслан зогсоосноор, ял зэмд унах учиргүй ээ. Ц.Мөнхбаяр нарынхаа төлөө дуу хоолой, хүч зоригоо ч нэгтгэе, Ц.Мөнхбаяр, түүний нөхдийн адил, Монголоо гэсэн жинхэнэ зүрх сэтгэлтэй язгуурын монголчууд байцгаая!

Үндэстний үзэлтнүүдийн байгууллага бүлхэмүүд (ц.т.д):
Даяар Монгол
Даяар Хөх Монгол
Монгол Үндэстний Сүлжээ
Монгол Туургатны Хуралдай
Нэгдсэн Монгол
Сүлдэр
“Үндэстэн” нэгдэл
Хамаг Монгол
Хастанру
Хөх Монгол
Цагаан Хас

Гурамсан сэтгэлгээ

February 2, 2011 1 comment

Монголчуудын сэтгэлгээний нэгэн євєрмєц онцлог нь гурамсан шинж юм.Vvнийхээ тухай бясалган бодохоос биш нээж хэлдэггvй уламжлалтай байлаа. Гэвч єнєє vед монголчуудыг тал бvрээс нь тандан шинжих олон улсын хэмжээний турхад нэгэнт бии болжээ. Тэднийг монголч эрдэмтэн гэж бид авгайлдаг болсон. Бусдаар хэлvvлж байснаас єєрсдєє ярьж болдоггvй юм уу гэсэн бодол монголчуудын толгойд vе vе буудаг боллоо. Тэгэхийг цаг шаардаж ч байж мэднэ.
Арван зургадугаар равжингийн гахай жилээс хойш монголчуудын гурамсан сэтгэлгээг хоймсон шинжийн сэтгэлгээр баруун тийш нь татах болсон. Ганцхан жаран єнгєрєхєд гурамсан сvлжээтэй дотоод эрч маань хоймсоноор солигдон алдрах аяс илэрхий болж эхэлжээ. Юм боддог монголчууд сэтгэлийн эрчлээс сарнин сулрах вий гэдэгт санаа тавих хvмvvс бас ч байгаагийн нэг нь энэхvv номыг зохиогч бєгєєд толилуулан буй номдоо монголын гурамсан сэтгэлгээний онцлогийг євєрмєц хэлбэрээр дэлгэн єгvvлж байна.
Гурамсан монгол сэтгэлгээний энгийн vр дvн болсон ердийн нэгэн чєдрийг аваад vзье. Малчдын ахуйн єдєр тутмын хэрэгцээт тоног тєхєєрємжийн нэг болсон энэхvv чєдєр бол морь унаагаа адгуулахад хамгаас чухал. Харин адуунаас бусад малыг хичнээн хvч тэнхээтэй, том биетэй (vхэр, тэмээ) байсан чиг монгол хvн чєдєрлєдєггvй юм. Адуунд хэрэглэдэг чєдєр бол ердєє л хоёр хаа, нэг сумнаас бvрдсэн гурвал зангилаа. Урд хоёр хєлд нэг нэг хаа нь, хойд зєв талын хєлд сумыг нь таарахаар хийсэн энэхvv чєдєр гэдэг эгэл хориог хєлд нь байхад ямар ч морь хол явахгvй, биеэ ч зовоохгvй, єл ч алдахгvй. Дєрвєн хєлд нь биш гурван хєлд нь чєдєр хийсэн нь ерийн юм шиг санагдаж болох боловч чухам чєдєрт л монголын гурамсан сэтгэлгээ илэрдэг ажээ.
Сонгодог монгол хийцийн чєдєр бол хоёр хааны нь нэг нєгєєгєєсєє арай богинохон байдаг. Яагаад тэр вэ гэдгийг нь бодох байтугай урт, богино байгаагийн учрыг одоо мэдэх хvн элбэг биш, харин ч тиим байвал буруу хийж гэж цэцэрхэх хvн гарах буй заа. Гэтэл чухам vvнд л нууц нь шингээстэй болой. Юу гэвэл сvvлийн vед єрнєдийн эрдэмтэд ФРАКТАЛ бvтэц, ХАОС байдал гэдэг онол их ярьдаг болсон. Барзгар бvтэц, замбараагvй байдал гэж хар vгээр vvнийг тайлбарлаж болох мэт. Довон дээрээс харахад замбараагvй юм уулан дээрээс замбараатай харагддаг ажээ. Тэгвэл адууны чєдєр vvнд огтхон ч хамаагvй мэт.
Монгол малчны бодож олсон тэрхvv ерийн нэгэн чєдєр нь єнєєх фрактал бvтцийн хуулиар тооцсон зvйл ажээ. Аргамаг хvчит догшин адууны (моторын хvчний нэгж болсон) тэр их хvчийг сарниулж фракталд оруулахын тулд чєдрийн хоёр хааны нэг хєхлийг нєгєєгєєс нь vл ялих богино хийдэг байна. Хэрвээ хоёр хааг тэнцvv хийчихвэл тиим чєдрийг ямар ч адуу ер нь тэсгээдэггvй гэдэг. Монголын гурамсан сэтгэлгээ гэдэг гvнзгий мєртлєє хэн ч тоомооргvй энгийн авай. Ийм vл ажиглагдах нууцыг чєдрєєс эхлээд монгол ахуйд тоолж баршгvй олныг нэрлэж болно.
Vvнийг єнєє хэр монгол судлалд анзаарч vзээгvй байгаа билээ. Тиймээс ч монгол судлал гvехэн байгаа юм. Гvнд нь орох алхам хийх юм бол бор гэртэй айлыг ядуу гэж, цагаан бvрээстэй айлыг баян гэж гаднаас нь єнгєц даган баясч хэлбэрддэг сэтгэлгээ хямарч эхэлнэ. Бор гэртээ Богд, дахан дор эр гэдэг vгийн гvн утгаар явагч тэр хvн малчны бор гэрээс мэргэд гарахын оронг олно.
Зохиолч, сэтгvvлч Н.Нагаанбуу тэр замаар орж монголын гурамсан сэтгэлгээний єрхийг татаж ес есєєр нь гурван бvлэгт хуваан хэсэг болгонд нь ямар нэгэн шинэ vг, євєрмєц мэдээлэл агуулсан ном бичжээ. Тvvний дэвшvvлж байгаа санаанууд хэн нэгний таалалд нийлэх ч буй, vл нийлэх ч буй. Ганцаараа Галлилей зєвєє мэдээд байхад бусад олонхи тvvнд итгэхгvй ядаад арга буюу тэднийхийг зєвшєєрєєд гарахдаа “Тэглээ ч гэсэн тэр эргэлддэг л юм даа” гэж шивэгнэсэн 1633 оноос хойш 366 жилийн нvvр vзлээ, хvн гэдэг! Ганцаардсан Галлилей зєвдєж ганцаардуулсан олонхи цємєєрєє буруудлаа. Монголчууд vндэстниихээ нэрийгхvртэл ямар учиртайг нь нэг их тайлагнан ярихгvй мэдэн будилцгааж байгаа шигээ євєг дээдсээ хаана бунхалснаа ч мэддэггvй мунгинадаг нь мунгуугийнх уу, гурамсан сэтгэлгээнийх vv гэдгийг бодууштай л нэг феномен!
“Учиртай гурван толгой” дуулалтжvжгээр монголын гурамсан сэтгэлгээ дуусвар болоогvй гэдгийг нотлох vгийг энэ номноос олох байж мэдэх бєгєєд ямар ч гэсэн “Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны vлгэр” маань гээгдэхгvй vргэлжлэх нь ээ! Vvнд л Н.Нагаанбуугийн нууц буй…

Доктор Л.Тvдэв

Follow

Get every new post delivered to your Inbox.